Сүүлд нэмэгдсэн

    “СУМАН ГҮН” ХХК-ИЙ АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА.



    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр эрхлэлтийн газар нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор 2018 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгуулан хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ болон ажлын байрны өдөрлөг, ажлын ярилцлага, хүүхэд түр саатуулах, дундын оффис, анхан шатны дохионы хэлмэрч зэрэг хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд шаардлагатай цогц үйлчилгээг нэг дороос үзүүлж  байна.    

    Тус төвөөс зохион байгуулдаг ажлын байрны өдөрлөгүүд нь ажил хайгч иргэд, ажил олгогчдын цаг хугацааг хэмнэх, ажилд орох үйл явцыг хөнгөвчлөх, шат дамжлагыг нэгтгэн чирэгдлийг багасгах зэрэг олон талын ач холбогдолтойгоос гадна үйлчилгээний таатай орчин, нөхцөлийг бүрдүүлснээрээ онцлог юм.

    Энэ удаад талх, нарийн боовны үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 1997 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа “Суман гүн” ХХК-ий “Ажлын байрны өдөрлөг”-ийг  2019 оны 04 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

    Өдөрлөгийн үеэр менежер, борлуулагч, түгээлтийн жолооч, хүнсний технологич, нарийн боовчин зэрэг нийт 40 гаруй ажлын байранд ажил хайгч иргэдийг бүртгэх, ажлын шууд ярилцлагад хамруулах, ажилд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах зэрэг үйлчилгээг нэг дороос үзүүлнэ.

     

    • Хаяг: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
    • Утас: 75111896, 91011896

     

     

    НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР

    ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ