Сүүлд нэмэгдсэн

    Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо




       Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 20-ны өдөр нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа.  

    Өдөрлөгийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Оргил” салбаруудад өглөө 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулсан бөгөөд 12 өмгөөлөгч хууль, эрх зүйн чиглэлээр нийт 201 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.