Хүрд /ХК / компаний 90 ажлын байрны өдөрлөгт урьж байна. 



       Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр эрхлэлтийн газар нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор 2018 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгуулан хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ болон ажлын байрны өдөрлөг, ажлын ярилцлага, хүүхэд түр саатуулах, дундын оффис, анхан шатны дохионы хэлмэрч зэрэг хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд шаардлагатай цогц үйлчилгээг нэг дороос үзүүлж байна. 
    Тус төвөөс зохион байгуулдаг ажлын байрны өдөрлөгүүд нь ажил хайгч иргэд, ажил олгогчдын цаг хугацааг хэмнэх, ажилд орох үйл явцыг хөнгөвчлөх, шат дамжлагыг нэгтгэн чирэгдлийг багасгах зэрэг олон талын ач холбогдолтойгоос гадна үйлчилгээний таатай орчин, нөхцөлийг бүрдүүлснээрээ онцлог юм. 
    “Уурын зуух ба салхин хүрдний ажлыг эрхлэн үйлдвэрлэх тасаг” нэртэйгээр анх 1937 онд байгуулагдаж байсан 80 гаруй жилийн түүхтэй цахилгаан, сантехник угсралтын Хүрд /ХК/ компани нь барилгын тусгай ажлыг дагнан гүйцэтгэдэг, манай улсын мэргэжлийн ууган байгууллага ба 7 ажил, мэргэжлийн дагуу 90 ажлын байрыг зарлаад байна. 
    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв тус компанитай хамтран 2019 оны 03 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Ажлын_байрны_өдөрлөг зохион байгуулж, ажил хайгч иргэдийг бүртгэх, ажлын шууд ярилцлагад хамруулах, ажилд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах зэрэг үйлчилгээг нэг дороос үзүүлнэ.
    Зарласан ажлын байр:
    - Цахилгаанчин 6
    - Гагнуурчин 8
    - Хүнд машин механизмын оператор 3
    - Бетон арматурчин 20
    - Сантехникч 15
    - Барилгын туслах ажилтан 30
    - Хүнд машин механизмын оператор 3
    - Хүнд машин механизмын жолооч 5
    Хаана: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
    Хэзээ: 2019 оны 03 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд /10.00-17.00 цаг/
    Утас: 75111896