Өнгөрсөн 10 жилд өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ хэрхэн өөрчлөгдөв?




    Хэрэглээний үнийн сагсанд багтдаг буюу бидний хамгийн өргөн хэрэглэдэг зарим бараа бүтээгдэхүүний үнэ 2008 онтой харьцуулахад хэрхэн өссөнийг доорх зургуудаас харж болно. 

    Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж үнийн энэхүү судалгаагаар өндөг, төмсний үнэ харьцангуй бага нэмэгдсэн бол сүү, цагаан будаа, архи хамгийн ихээр үнэд оржээ. 

    2008 он Монгол Улсын инфляц зорилтот түвшнээс бараг дөрөв дахин нэмэгдсэн үе. Улсын хэмжээнд инфляцын түвшин 2008-2011 онуудад дунджаар 13.2 хувьтай байсан бол 2008 оны эцэст 22.1 хувь болсон байдаг.

    Инфляц тухайн үед ийнхүү өссөн нь нийлүүлэлтийн хүчин зүйлсээс шалтгаалсан хэмээн тэмдэглэдэг. Тодруулбал, төрийн албан хаагчдын цалин, нийгмийн халамжийн зарлага, мөнгөний нийлүүлэлт болон банкны системийн зээл хурдацтай өссөнөөр хүнс болон нефтийн бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн байдаг. Тэгвэл 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 8.1, Улаанбаатар хотод 9.7 хувьтай байв. Энэ удаагийн инфляцын өсөлтөд шатахуун, мах, хатуу түлшний үнийн өсөлт голлон нөлөөлсөн хэмээн Монголбанк тайлбарлаж буй. Тэгвэл энэ хугацаанд үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг ийн харуулжээ.

    Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн үнэ: 2008 ба 2018 онд

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо