Барьсан тавьснаа хэрхэн мартахгүй байх вэ?




    Барьсан тавьснаа хэрхэн мартахгүй байх вэ?

     

    Алга болгосон, хаана тавьснаа санахгүй байгаа зүйлээ хайж буй хугацааг тооцвол дахин нэг хүний амьдрал үүснэ. Гар утсаа олохгүй байгаа тохиолдолд хэн нэгнийг утас руу тань залгахыг хүсэж, утсаа олж чадна. Харин чухал нэвтрүүлэг эхлэхийн өмнө зурагтныхаа удирдлагыг  хайгаад олохгүй бол та яах вэ? Удирдлагаа хайсаар байгаад таны нэвтрүүлэг дуусчихвал харамсалтай л юм. Энэ мэтчилэн бид амьдралдаа багагүй хугацааг ямар нэг зүйл хайхад өнгөрүүлдэг билээ. Ингээд танд энэ бүхнийг өөрчлөх аргуудаас хүргэе.

    Барьсан тавьснаа хэрхэн мартахгүй байх вэ?

    1.Ямар нэг зүйл үлдээсэн газраа тархиндаа кодло

    Энэ бол зүгээр сэтгэл зүйн ойлголт бөгөөд жишээлбэл: Хэрвээ та машиныхаа түлхүүрийг гал  тогооны өрөөнийхөө ширээн дээр тавьсан бол “Би түлхүүрээ гал тогооны өрөөний ширээн дээр тавьсан” гэж өөртөө хэлэх хэрэгтэй. Хэдий чинээ олон давтаж тогтооно төдий чинээ дараа нь олоход хялбар байх болно. Өөрөөр хэлбэл, түлхүүр гэрт байгаа гэдэг нь хангалттай мэдээлэл биш бөгөөд,  харин яг хаана байгаа гэдгээ тогтоох нь зүйтэй.

    2. Дуу ашигла

    Үүнийг шууд шашин шүтлэгтэй холбож үзэх хэрэггүй. Харин урд өмнө нь сонссон дуугаараа тогтоож болно. Жишээлбэл: Тухайн дууныхаа аянд оруулаад “Түлхүүр данхны хажууд байна” гэж аярхан дуулах боломжтой. Энэ нь тархинд тухайн мэдээлэл илүү хадгалахд тустай юм.

    3. Ямар нэгэн зүйл үлдээхдээ анхааралтай бай

    Энэ бол мэдээллийг тархиндаа кодло гэсэн үгний гол түлхүүр бөгөөд ямар нэг зүйл үлдээж байхдаа сайн гэгч нь анхааралтай хар. Хэрвээ хаана юмаа тавьснаа санахгүй байвал яг тухайн үлдээж байх мөчдөө анхааралтай байх хэрэгтэй. Яг энэ үед өөр зүйл бодохгүйгээр зөвхөн тухайн хийж буй үйлдэлдээ л анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн үг юм.

    4. Олон туршилтаар өөрийгөө зовоох хэрэггүй

    2017 онд эрдэмтэд оюун ухаан хөгжүүлэх, ой тогтоолт сайжруулах арга барил хэр үр дүнтэй болохыг судалсан судалгаа хийжээ. Харамсалтай нь судалгаанаас харахад энэхүү арга барил нь ой тогтоолтонд нөлөөлдөггүй болох нь батлагдсан байна. Тиймээс хэрвээ та үргэлж ямар нэг зүйлээ алга болгодог бол төрөл бүрийн арга барил ашиглахын оронд өөртөө итгэж илүү анхааралтай байгаарай.               

    5. Ямар нэгэн зүйлээ хадгалах тусгай хэсэгтэй бол

    Сэтгэл судлаач,  Стевер Роббинсаны 2017 онд хийсэн судалгаанаас харахад ямарваа нэгэн зүйлийг алдахгүйн тулд аливаа зүйлийг хадгалахдаа тодорхой нэг хэсэг гаргах хэрэгтэй гэжээ. Үүнд утасны тавиур, номын тавиур, түлхүүр хадгалах тавиур гэх мэт зүйлс багтана. Ингээд та хэрвээ энэ төрлийн тавиуртай болчихвол өөрийн үргэлж хэрэглэдэг зүйлээ нэг газарт тавьснаар дахин хайх хэрэггүй болно.

    6. Сэтгэл хөдлөлөө ашигла

    Судалгаанаас харахад хүмүүс үнэр, чимээ, зураг гэх мэт зүйлсийг харахад тодорхой хэмжээний сэтгэл хөдлөл илэрдэг гэжээ.  Гэхдээ энэ аргыг өдөр тутамд ашиглах шаардлагагүй ч удаан хугацааны турш ямар нэг зүйлийг хадгалах гэж байгаа тохиолдолд ашиглаж болно. Жишээлбэл: Нэг бичиг баримтыг номын тавиур дээр хадгаллаа гэж бодоход хажууд нь байгаа номыг ажиглаж, энэ ном танд ямар сэтгэл хөдлөлийг авчирсан талаар бодоорой. Мөн хайрцганд хадгалсан зүйлээ хөгжилтэй зугаалгын үеэр авчирсан бэлэг дурсгалын зүйлийн хажууд тавьж болно.

    7. Өмнөх алга болгосон түүхээ сана

    Хэрвээ дээрх аргуудыг хэрэгжүүлж чадаагүй бол хамгийн сүүлд ямар нэг зүйл алга болгосон түүхээ санаарай. Энэ нь таны үлдээсэн газар, байршил гээд бүхий л зүйл хамааралтай юм. Ийнхүү та өмнөх сэтгэл хөдлөлөө санаж, логик сэтгэлгээгээр алга болгосон зүйлээ олох магадлалтай.

    Эх сурвалж: Саак.mn