Сүүлд нэмэгдсэн

    Өнөөдрийн ажил мэргэжлүүдийн тал нь 15 жилийн дотор хэрэгцээгүй болохыг Хятадын мэргэжилтэн анхааруулжээ




    Өнөөдрийн ажил мэргэжлүүдийн тал нь 15 жилийн дотор хэрэгцээгүй болохыг Хятадын мэргэжилтэн анхааруулжээ

     

     

    Хятадын хиймэл оюуны салбарын тэргүүлэх мэргэжилтэн өнөөдрийн бүх ажил мэргэжлүүдийн тал орчим хувь ирэх 15 жилийн дотор хэрэгцээгүй болохыг анхааруулжээ.

    Технологийн салбарын хөрөнгө оруулагч, зохиолч, хиймэл оюуны салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай Кай Фу Ли өнөөдөр хүн төрөлхтөн “аж үйлдвэржилтийн хувьсгалын үед газар тариаланчдад нүүрлэсэн хямрал”-тай адил зүйлтэй тулгараад байгааг ярьсан байна.

    Лигийн оролцсон “60 minutes” ярилцлагын шоу ирэх Ням гарагт CBS сувгаар цацагдах юм. Ярилцлагынхаа үеэр тэр залуу үеийнхнийг энэхүү шинэ орчин нөхцөлд дасан зохицуулахын тулд боловсрол чухал болоод байгааг онцолжээ.

    Kai-Fu Lee@kaifulee

    I will be on CBS @60minutess this Sunday (January 13). https://www.cbsnews.com/news/venture-capitalist-kai-fu-lee-ai-will-displace-40-percent-of-worlds-jobs-in-as-soon-as-15-years-60-minutes/ …

    44

    6:57 AM - Jan 10, 2019

    Twitter Ads info and privacy

    Venture capitalist: AI will displace 40 percent of world's jobs in as soon as 15 years

    Kai Fu Lee, a pioneer in artificial intelligence and venture capitalist based in China, tells 60 Minutes it won't just be blue collar jobs that are displaced by AI. See the full story, Sunday at 7...

    cbsnews.com

     

    Хиймэл оюуны салбар бол ирээдүйтэй ч бүх зүйлийг хийж чадахгүй гэдгийг Ли бас хэлсэн байна. Тухайлбал хүн хүндээ санаа тавьдаг мэргэжлүүд болох эмч, сувилагч, багш зэрэгээс гадна шинийг сэтгэх, бүтээх чиглэлийн ажлын байрнууд хиймэл оюунт машинуудад эзлэгдэхгүй гэнэ.

    Харин телемаркетинг, борлуулалт, хэрэглэгчийн үйлчилгээ, агуулахын ажил, касс, төлбөр тооцоо, түргэн хоолны газрууд, аяга таваг угаагчийн ажлын байрнууд нэн түрүүнд роботоор солигдоно.

    “Хиймэл оюун нь зөвхөн биеийн хүчний ажлуудыг биш, бас нэг хэвийн давтамжтай хийгддэг цагаан захтнуудын ажлыг ч булаах болно” гэж Ли ярьжээ.

    Тэр цааш нь хэлэхдээ “Ойрын 15-25 жилийн дотор автомашин жолоодох ажил хамгийн ихээр хүний ажил мэргэжлийн жагсаалтаас гарна” гэж хэлсэн байна.

     

    Эх сурвалж: Ikon.mn