Сүүлд нэмэгдсэн

    2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв"-д олон улсын байгууллагуудын холбогдох албаны хүмүүс зочиллоо.



        2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв"-д олон улсын байгууллагуудын холбогдох албаны хүмүүс зочлон, нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа ямар түвшинд байгаа, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.
    Уулзалтанд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг #GIZ, Швейцарийн хөгжлийн агентлаг #SDC, Монгол улсад ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл #SECiM, Дэлхийн банк #TheWorldBank, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл #GFA зэрэг олон улсын байгууллагуудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчид оролцов.