Сүүлд нэмэгдсэн

    “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-тай танилцах аялал зохион байгууллаа




      Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газраас Хөдөлмөр нийгмийн хамтын ажиллагааны хүрээнд оюутан залуучуудад үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг таниулах тэдний бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх зорилготой аяллыг энэ удаа “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-д 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

      Их, дээд сургууль болон Коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн "Оюутны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв"-д ажилладаг оюутан залуучуудын төлөөлөл болох 45 хүний бүрэлдэхүүнтэйгээр  “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-н үйлдвэрийн байртай танилцан, компанийн үүсэл хөгжил, хэтийн төлөвийн талаарх лекц сонсож, Дархан хотын дурсгалт газруудаар аялж нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ.