Сүүлд нэмэгдсэн

    ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА




       Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлан Дэлхийн нийтээрээ 20 гаруй жил тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, тэгш байдлыг хангаж, эрх мэдэлжүүлэх” уриан дор тэмдэглэхийг уриалсан байна.

       Энэ өдрийг угтаж Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр сургалтын үндэсний төвТББ-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн зах зээл дэх тэгш оролцоог хангах, хөдөлмөрийн чадварт нийцсэн ажлын байрыг эрх зүйн зохицуулалтаар дэмжих, төсөл хөтөлбөрт хамруулах, олон улсын туршлага танилцуулах, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн өдөрлөг”-ийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгууллаа.

      Өдөрлөгийн үеэр ажил олгогч 10 гаруй аж ахуй нэгж байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт тохирсон нээлттэй ажлын байраа танилцуулан хүний нөөцийн бүрдүүлэлт хийж,  30 гаруй хувиараа хөдөлмөр эхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гарган борлуулж, Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хууль эрх зүйн орчин, дүрэм журам, төсөл хөтөлбөр, Олон улсын туршлага таниулах зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.