Сүүлд нэмэгдсэн

    “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД-ХӨДӨЛМӨРИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫН ОРОЛЦОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.




    Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний үр дүн, тулгамдаж буй асуудлууд болон хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудын уялдаа холбоо, цаашид үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцүүлэгт оролцогчдын санал зөвлөмжийг нэгтгэн дүгнэх зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд-Хөдөлмөрийн салбарын албан хаагчдын оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 1400 -1800 цагийн хооронд “Корпорейт конвеншн центр”-т зохион байгууллаа.

     

    Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, 9 дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн албаны ажилтан, албан хаагчид оролцсон.

    Хэлэлцүүлгийн үеэр хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар илтгэлүүд танилцуулагдаж оролцогчид илтгэл тус бүрийн дараа үргэлжлүүлэн тухайн сэдвийн дагуу санал, бодлоо илэрхийлсэн.

    Ийнхүү хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээг тодорхойлон, дүгнэлт, зөвлөмжийг холбогдох дээд газарт хүргүүлэхээр болсон.