Сүүлд нэмэгдсэн

    БАЯНГОЛ, НАЛАЙХ, ХАН-УУЛ ДҮҮРГҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ ШИЛДЭГ ГАРААНЫ БИЗНЕСҮҮД ТОДОРЛОО.



    Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2018 оны нэгдүгээр тогтоолоор баталсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээг Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлсэн.

    Арга хэмжээний онцлог нь залуучуудын шинэлэг санаа, инновацид суурилсан гарааны бизнесүүдийг хөгжүүлэх, бойжуулах, тус арга хэмжээнд үе шаттай хамрагдаж шалгарсан шилдэг төслүүдэд гарааны санхүүгийн дэмжлэг олгож, байнгын ажлын байртай болгох замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэгдсэн.

    Арга хэмжээний хүрээнд гарааны бизнесээ эхлүүлэх, бэлтгэл хурдасгуур, хөрөнгө оруулагчид, олон нийтэд төслөө танилцуулах зэрэг үйл ажиллагааг Баянгол, Налайх, Хан-уул дүүрэгт 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 2018 оны 11 дүгээр сарын 05 хүртэл 3 үе шаттайгаар зохион байгуулсан.

    • Гарааны бизнесээ эхлүүлэх /Startup Weekend/ арга хэмжээнд 150 залуучуудыг 72 цагийн сургалтанд хамруулсан.
    • Бэлтгэл хурдасгуур /Pre-Accelator/ арга хэмжээнд өмнөх шатнаас шалгарсан 79 залуучуудыг 26 бүлэгт хувааж  5 долоо хоногийн турш  бизнесийн зөвлөхүүд зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан.
    • Хөрөнгө оруулагчид, олон нийтэд төслөө танилцуулах /Demo Day/ арга хэмжээнд 26 бүлэг гарааны төслөө танилцуулж өрсөлдсөнөөс 16 бүлэг шалгарч тус бүр санхүүгийн дэмжлэг болох 10.000.000 төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр харьяа дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс авч үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

      Баянгол, Налайх, Хан-уул дүүргүүдээс шалгарсан шилдэг гарааны бизнесүүдийг танилцуулж байна.

    Бүлгийн нэр

    Төслийн нэр

    Баянгол дүүрэг

    1

    Пүүз

    Монголдоо урлаж хийж буй заалны болон гадуур өмсөх зориулалттай пүүз үйлдвэрлэгч

    2

    Повербанк

    Зөөврийн цэнэглэгчтэй тэмдэглэлийн дэвтэр

    3

    Эрүүл ус

    Эрүүл ахуй хангасан цэвэр усны нөөцийн сав үйлдвэрлэгч

    4

    Potota

    Хүнсний ногоо бэлтгэлийн газар

    5

    Гүнжин брэнд

    Хувцасны үйлчилгээ

    6

    Жасү

    Эсгийгээр оньсон тоглоом болон зүүлт, бугуйвч, гутал урлах

    7

    Twin socks

    Сонин содон өнгө, дизайнтай оймс үйлдвэрлэгч

    Налайх дүүрэг

    1

    Ойрат брэнд

    Арьсан эдлэл дээр зураг зурж, сийлж хийсэн хувирдаг арьсан цүнх

    2

    Хүннү фитнесс

    Фитнесс болон спиннинг хосолсон цогц үйлчилгээ

    3

    Самархан түлш

    Самарын ясыг шахаж, халааж барьцалдуулах технологоор хийсэн байгаль экологид хоргүй түлш

    Хан-уул дүүрэг

    1

    Увидас

    Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бэлэглэх комикс ном, шидэт хайрцаг, мини театр бүхий тоглоомын багц

    2

    Таван-Эрдэнэ

    Монгол уламжлалт ахуй соёлыг орчин цагт хөрвүүлэн 5 хошуу малыг угсардаг, эвлүүлдэг хэлбэрээр зохион бүтээж, хүүхдүүдэд танин мэдэхүйн мэдлэг олгох тоглоом

    3

    Creative art club

    Гар урлал, гоёл чимэглэл хийх хүсэл сонирхолтой охид бүсгүйчүүд, ээжүүд нэг дор цуглаж хамтдаа бүтээх урлан, хамтын оффис

    4

    P box

    Өсвөр насны охидын сарын тэмдэг ирэх үед үүсдэг асуудлыг цогцоор шийдэх хайрцаг /мэдлэг, мэдээлэл, хэрэглэгдэхүүнүүд цөм багтсан/

    5

    Лаванда хаус

    Органик гоо сайхны төсөл

    6

    Wonder Jewelry

    Монгол улсад байдаг байгалийн үнэт чулуунуудыг нарийн дарханы технологиор урлан дахин давтагдашгүй цор ганц бүтээл урлах төсөл