Сүүлд нэмэгдсэн

    ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “АОДЭ” ХХК-НИЙ АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА




    Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлж, хамрах хүрээг өргөжүүлэн хүртээмж, чанар, үр ашгийг нь дээшлүүлэх зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-өөс 9 төрлийн багц үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгуулагуудад нэг цэгээс үзүүлж байна.

    Тус төвийн онцлох үйл ажиллагааны нэг болох ажил олгогчийг дэмжих үйлчилгээний хүрээнд хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян, ажлын байрны нээлттэй өдөрлөг, ажлын ярилцлага зохион байгуулах үйл ажиллагааг ажил олгогчидтой хамтран зохион байгуулдаг.

    Энэ удаад “Аодэ” ХХК-иас механик инженер, хүнд машин механизмын засварчин мэргэжлээр 20 ажлын байр зарласаны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр буюу Мягмар гарагийн 10.00-16.00 цагийн хооронд Ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна.

    “Аодэ” ХХК нь 2007 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн ба тасралтгүй 11 дэх жилдээ Монгол улсын зах зээлд техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэн уул уурхай, зам барилгын салбарт өөрийн хувь нэмрийг оруулж байгаа БНХАУ-ын Sinotruk, XCMG, Lonking, Shantui зэрэг үйлдвэрүүдийн Монгол дахь албан ёсны дистрибютерийн үйл ажиллагаа явуулдаг компани юм. Түүнчлэн харилцагчиддаа борлуулалтын дараах засвар үйлчилгээг үзүүлдэг тул Монгол залуучуудаа сурган чадавхижуулж, ажлын байраар хангах зорилт тавин ажиллаж байна.

    Өдөрлөгийн үеэр Аодэ ХХК нь механик инженер, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, ажил хайж буй, ажлын туршлагагүй залуучуудыг бүртгэж, ярилцлага хийх юм. Ажлын ярилцлаганд тэнцсэн иргэдийг БНХАУ-д үйлдвэр дээр 1 сар цалинтай дадлага хийлгэсний дараа тус компани байнгын ажлын байраар хангана.

    Энэ нь ажил хайгч иргэд, ажил олгогчдын цаг хугацааг хэмнэх, ажилд орох үйл явцыг хөнгөвчлөх, чирэгдлийг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой.

    Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийг дараах боломжууд хүлээж байна. Үүнд:

    • Мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх
    • Ажлын тав тухтай орчинд эрч хүчтэй, эвсэг хамт олонтой ажиллах
    • Үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин, урамшуулал
    • Дэлхийн зах зээлд нэрд гарсан үйлдвэрүүдтйн ажлын туршлагаас суралцах

    Арга хэмжээ “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д 2018 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 10.00-16.00 цагийн хооронд болно.

    Хаяг: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв

    Утас: 75111896, 91011896

     

    НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР

    ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ