Сүүлд нэмэгдсэн

    “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт-Бидний оролцоо” сэдэвт эссе бичилгийн уралдааны дүн гарлаа




     Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газраас Хөдөлмөр, нийгмийн хамтын ажиллагааны хүрээнд оюутан залуучуудад үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг таниулах тэдний бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр ХХК-тай танилцах аяллыг 11 сарын 01, 02-ны өдрүүдэд зохион байгууллаа. Аяллын үер "Залуучуудын хөдөлмөр эрхлэлт-Бидний оролцоо" сэдэвт эссе бичлэгийн уралдаан зарласан бөгөөд МУБИС, МУИС, Хүрээ дээд сургууль, ШУТИС, ОУУИС, Тээврийн дээд сургууль, Майн тех МСҮТ, ХААИС, МУҮИС, Төмөр замын дээд сургуулийн оюутан, суралцагчид идэвхтэй оролцож 1-р байрт Хүрээ дээд сургуулийн оюутан Г.Мөнхзул, 2-р байрт Соёл урлагийн их сургуулийн оюутан А.Цэрэнсодном, 3-р байрт Монгол улсын боловсролын их сургуулийн оюутан Г.Гомбодорж нар шалгарлаа. Эссе бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцсон нийт оюутан, суралцагчиддаа цаашдынх нь сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.