Сүүлд нэмэгдсэн

     "ТОХИРОХ АЖИЛД ЗӨВ ХҮНИЙГ- JOB AND CAREER FAIR” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА




    Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэх, олон улсын чиг хандлагад нийцүүлэх, сайн туршлагыг туршин нэвтрүүлэх зорилгоор олон шинэлэг үйлчилгээг иргэдэд хүргэж байна. 
    Энэ хүрээнд Карьер хөгжлийн төвтэй хамтран ажил идэвхитэй хайж буй иргэдийн зан төлөв, авьяас сонирхол, хандлага, ур чадварыг технологийн дэвшил ашиглан дэлгэрэнгүй тодорхойлж, карьер хөгжлийн цогц үйлчилгээг үе шаттай зохион байгуулан ажиллалаа. 
    Үйл ажиллагааг карьер инкубатор, карьер үзэсгэлэн гэсэн 2 үе шаттай зохион байгуулсан ба эхний үе шатыг нэг сарын хугацаанд хэрэгжүүлж, ажил идэвхитэй хайж буй иргэдэд өөрийгөө таньж мэдэх, давуу болон сул талаа тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлд тавигдаж буй нийтлэг шаардлагуудад нийцэх, хүссэн ажилдаа ороход нь шаардлагатай карьер хөгжлийн цогц үйлчилгээг хүргээд байна. 
    Тус үйл ажиллагааны 2 дахь үе шат буюу үр дүнг тооцох "ТОХИРОХ АЖИЛД ЗӨВ ХҮНИЙГ- JOB AND CAREER FAIR”  арга хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11.00-15.00 цагийн хооронд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд зохион байгуулав. 
    Энэхүү арга хэмжээ нь өөрийн хандлага, ур чадвараа тодорхойлж, карьер төлөвлөлтөө боловсруулсан, хөдөлмөрт бэлтгэгдсэн иргэд хүссэн ажилдаа орох, ажил олгогчид эдгээр иргэдтэй ажлын шууд ярилцлага хийж, шаардлагад нийцсэн иргэдийг ажилд авах боломж олгосноороо онцлог юм. 
    Арга хэмжээнд ажлын байран дахь хувь хүний онцлог, ур чадвар, хандлага тодорхойлох үнэлгээ хийлгэж, зөвлөгөө авсан, карьер төлөвлөлт, CV Resume бичих, ярилцлаганд бэлтгэх чиглэлээр сургалтанд хамрагдсан 40 иргэн болон арга хэмжээнд оролцох хүсэлт ирүүлсэн 16 ажил олгогч байгууллага оролцлоо. Мөн 6 иргэн шууд ярилцлаганд тэнцэн ажлын байрны урилгаа гардан авлаа.