Сүүлд нэмэгдсэн

    “ТОХИРОХ АЖИЛД ЗӨВ ХҮНИЙГ - JOB AND CAREER FAIR” АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА



    Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-өөр дамжуулан 9 төрлийн багц үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад нэг цэгээс хүргэдэг ба хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэх, олон улсын чиг хандлагад нийцүүлэх, сайн туршлагыг туршин нэвтрүүлэх зорилгоор олон шинэлэг үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Карьер хөгжлийн төв хамтран ажил идэвхтэй хайж буй иргэдийн зан төлөв, авьяас сонирхол, хандлага, ур чадварыг технологийн дэвшил ашиглан дэлгэрэнгүй тодорхойлж, карьер хөгжлийн цогц үйлчилгээг үе шаттай зохион байгуулан ажиллалаа. Энэ нь нэг талаас хувь хүнд өөрийгөө таньж мэдэх боломжийг олгох, нөгөө талаас ажил олгогчдод чадварлаг боловсон хүчнээр хүний нөөцөө бүрдүүлэхэд нь туслах чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм. Үйл ажиллагааг карьер инкубатор, карьер үзэсгэлэн гэсэн 2 үе шаттай зохион байгуулсан ба эхний үе шатыг нэг сарын хугацаанд хэрэгжүүлж, ажил идэвхитэй хайж буй иргэдэд өөрийгөө таньж мэдэх, давуу болон сул талаа тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлд тавигдаж буй нийтлэг шаардлагуудад нийцэх, хүссэн ажилдаа ороход нь шаардлагатай карьер хөгжлийн цогц үйлчилгээг хүргээд байна. Тус үйл ажиллагааны 2 дахь үе шат буюу үр дүнг тооцох “Тохирох ажилд зөв хүнийг - Job and career fair” арга хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11.00-15.00 цагийн хооронд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээ нь ажлын байран дахь хувь хүний хандлага, ур чадвараа тодорхойлж, карьер төлөвлөлтөө боловсруулсан, хөдөлмөрт бэлтгэгдсэн иргэд хүссэн ажилдаа орох, ажил олгогчид эдгээр иргэдтэй ажлын шууд ярилцлага хийж, шаардлагад нийцсэн иргэдийг ажилд авах боломж олгож байгаагаараа онцлог юм. “Тохирох ажилд зөв хүнийг - Job and career fair” арга хэмжээнд ажлын байран дахь хувь хүний онцлог, ур чадвар, хандлага тодорхойлох үнэлгээ хийлгэж, зөвлөгөө авсан, карьер төлөвлөлт, CV Resume бичих, ярилцлагад бэлтгэх чиглэлээр сургалтад хамрагдсан 40 иргэн болон арга хэмжээнд оролцох хүсэлт ирүүлсэн 16 ажил олгогч байгууллага оролцож байна. Нийслэлийн иргэд та бүхнийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд урьж байна. Арга хэмжээ “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11.00-15.00 цагийн хооронд болно.

     

     

    Хаяг: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбар Утас: 75111896, 91011896

     

    НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР, КАРЬЕР ХӨГЖЛИЙН ТӨВ