Сүүлд нэмэгдсэн

    ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА




            Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь Самушил HR хувийн хөдөлмөрийн биржтэй хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажил үйлчилгээг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, мэдээлэл солилцох, шинэ технологи нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

         Санамж бичгийн хүрээнд нийслэлийн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх үр дүнтэй арга хэлбэр, сайн туршлага, үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээлэл солилцох, тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр нийслэлийн  хэмжээнд баримталж буй бодлого шийдвэр болон хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.