Сүүлд нэмэгдсэн

    ТАНЫГ АЖЛЫН ЯРИЛЦЛАГА, СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА




    Өөрийгөө нээн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй иргэдэд зөвлөн туслаж, Монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Карьер хөгжлийн төв хамтран "Тохирох ажилд нь зөв хүнийг" төсөл хэрэгжүүлж байна. 
    "Central test" олон улсын сэтгэл зүйн үнэлгээний байгууллагын албан ёсны эрхтэйгээр Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг Карьер хөгжлийн төв ажил хайж буй иргэдэд өөрийгөө тодорхойлох, таньж мэдэхэд нь туслах, сургалтанд хамруулах үйлчилгээг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд үнэ төлбөргүй үзүүлж байна. 

    Төслийн хүрээнд дараах үйлчилгээг та бүхэнд хүргэх ба бэлтгэсэн иргэнийг хайж буй ажлынх нь дагуу ажил олгогчдод санал болгож зуучлах юм. 
    - Ажлын байран дахь хувь хүний онцлог, ур чадвар, хандлагыг тодорхойлох тест авч, үнэлгээ хийх, зөвлөгөө өгөх
    - Карьер төлөвлөлт, CV Resume хэрхэн бичих, ярилцлаганд ороход юуг анхаарах зэрэг чиглэлээр сургалтанд хамруулах
    - Тохирох ажилд зуучлах

    Сонирхсон иргэд 2018 оны 10 дугаар сарын 15-17-ны өдрийн хооронд бүртгүүлнэ үү.
    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
    Хаяг: НҮНТ-ийн Дүнжингарав салбар /нэг цэгийн үйлчилгээ/
    Лавлах утас: 75111896, 91011896