ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА



     “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөтөлбөрт хамрагдсан 105 хадгаламж, зээлийн хоршоодын гүйцэтгэх захирал, нягтлан бодогч нарын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, эрсдэлтэй зээлээс урьдчилан сэргийлж, хоршооны үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хоршооны гүйцэтгэх удирдлагын чадавхыг бэхжүүлэх сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дараах 5 сэдвийн хүрээнд Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа. Үүнд:

    1. “Нийгмийн даатгалын тухай” хуулийн танилцуулга /эрх, үүрэг, хариуцлага/ - СЭЗИС-ийн докторант, MBA, ММНБ, ТИНБ, Аудитор  Ч.Өнөржаргал
    2. “Татварын тухай” хуульд заасан үүрэг, хариуцлага, хадгаламж, зээлийн хоршооны зохицуулалт - СЭЗИС-ийн докторант, MBA, ММНБ, ТИНБ, Аудитор  Ч.Өнөржаргал
    3. Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа - Монгол банкны Хяналт, шалгалтын газрын хянан шалгагч Д.Төрбат
    4. Эрсдэлтэй зээлээс хэрхэн урьдчилан сэргийлэх /эрсдэлтэй зээлдэгчийн дүр төрх/ - “ЛэндМН ББСБ”         ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дэлгэржаргал
    5. Цахим банкны тухай - LEEZ төслийн удирдагч Ш.Гомбодорж