Сүүлд нэмэгдсэн

    ТАНЫГ ГАЦУУРТ ХХК АЖИЛД УРЬЖ БАЙНА.




    Гацуурт ХХК нь 1993 онд байгуулагдсанаас хойш хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, уул уурхайн зэрэг биенесийн салбаруудад амжилттай ажиллаж байгаа 1000 гаруй ажилтантай томоохон аж ахуйн нэгж юм.

    Өдөрлөгийн үеэр ажил хайгч иргэдийг бүртгэх, тохирох ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээг хүргэхээс гадна ажил олгогчийн тавьж буй ерөнхий шаардлагыг хангасан иргэдээс Гацуурт ХХК шууд ажлын ярилцлагыг авах юм. Энэ нь нэг талаас ажил хайгч иргэд нөгөө талаас ажил олгогчдын цаг хугацааг хэмнэх, ажилд орох үйл явцыг хөнгөвчлөх, чирэгдлийг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой.

    Өдөрлөгт хүрэлцэн ирж хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос авсан иргэдийг дараах боломжууд хүлээж байна. Үүнд:

                         - Бизнесийн олон чиглэлд хөрвөн өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх

                         - Ажлын тав тухтай таатай орчинд эрч хүчтэй, чадварлаг, эвсэг хамт олонтой ажиллах

                         - Мэдлэг ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх

                         - Ажилтан бүр ахиж дэвших ижил тэгш боломж  

                         - Үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин, урамшуулал

                         - Дэлхийн зах зээлд нэрд гарсан хамтрагч байгууллагуудын ажлын туршлагаас суралцах

             Тиймээс иргэн та 2018 оны 5 дүгээр сарын 25-ны өдөр хүрэлцэн ирж хүний нөөцийн бүрдүүлэлтийн аянд оролцон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд бүртгэл, ярилцлагад орж шууд ажилтай болох боломжтой.

                                                                  НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

    Аудитын хэлтсийн дарга

    Борлуулалтын ажилтан

    Санхүүгийн албаны дарга                    

    Тоног төхөөрөмжийн ахлах механик                  

    Ерөнхий нягтлан бодогч                              

    Тоног төхөөрөмжийн механик                               

    Ахлах нягтлан бодогч

    Шалгах механик                

    Нягтлан бодогч

    Сэлбэг захиалга, тоо бүртгэлийн механик

    IT, электрон техник хангамжийн инженер

    Засварчин

    ХАБЭА-н ажилтан

    Жолооч

    Дизайнер

    Диспетчер

    Автын цахилгаанчин                                                              

    Өндрийн цахилгаанчин

    Бригадын дарга

    Техникч                                    

    Агрономич                             

    Туслах агрономич        

    Дээж угаагч                                  

    Үр ариутгагч                         

    Туслах ажилтнууд

    Үйлдвэрийн менежер

    Хөргөлтийн инженер

    Түгээлтийн менежер

    Худалдагч

    Ногоочин

    Цахилгаан поны жолооч