Сүүлд нэмэгдсэн

    “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙР-ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ



    “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг угтан орон даяар жил бүрийн дөрөвдүгээр сард “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян” зарладаг уламжлалтай. Монгол улсад 2002-2017 оны хооронд гарсан 5900 үйлдвэрлэлийн осолд нийт 6464 иргэн өртсөнөөс 50,1%-ийг 18-35 насны залуучууд эзэлж байна.

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд энэхүү сарын аяныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлцгээе” уриан дор зарласанаараа онцлог юм.

     Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хамтран энэхүү сарын аяны хүрээнд эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, төр-хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх зорилгоор

    “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙР-ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААсэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

    Хэлэлцүүлэгт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Нийслэл улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсүүд, аж ахуй нэгж байгууллагын удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан инженер техникийн ажилтнууд зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээрх төр засгийн бодлого, шийдвэрүүд, түүний хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ.

    Тус арга хэмжээнд “Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлал”, “Үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тулгамдаж буй асуудлууд”, “Сарын аяны хүрээнд хийсэн шинэлэг ажил”, “Ажлын байрны сөрөг хүчин зүйл, түүнээс урьдчилан сэргийлэх нь зэрэг сэдвүүдээр холбогдох албаны хүмүүсийн илтгэл тавигдах ба хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлт, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх юм.

     

    • ХААНА: Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын танхимд
    • ХЭЗЭЭ: 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 09.00-13.00 цагийн хооронд
    • ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ УТАС: 7011 0502, 9903 2664

     

    НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР