Сүүлд нэмэгдсэн

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ДАВТАН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛНЭ




    "Хөдөлмөрт бэлтгэх хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн хүрээнд иргэдийг мэргэжил олгох болон мэргэшүүлэх "Мэргэжлийн болон давтан сургалт"-ын бүртгэл 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлнэ.

     

    Мэргэжлийн болон давтан сургалтанд бүртгэлд дараах иргэд хамрагдана.

     

    - Ажилгүй иргэн

    - Ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн

    - Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаа иргэн

    -Орон нутгийн иргэн /өөрийн харьяа аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, хэлтэст хүсэлт тавьж тодорхойлолт гаргуулна

                  Жич: /Сүүлийн 2 жил хамрагдаж байсан иргэд хамрагдахгүй болно/

     

    Бүртгэлийг долоо хоног бүрийн Даваа болон Лхагва гаригуудад явуулах бөгөөд иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ. Үүнд: 

    - Иргэний цахим үнэмлэхний хуулбар /Хуулбарын ард сургалтад хамрагдах хүсэлтээ бичсэн байна/

    - Төрийн үйлчилгээний цахим машинаас оршин суугаа хаягийн тодорхойлолт авсан байна. 

     

    Дүнжингаравт байрлах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв