МЭРГЭЖЛИЙН БОЛОН ДАВТАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХҮСЭЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА



     

     

    “Хөдөлмөрт бэлтгэх хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн хүрээнд иргэдийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн, ажлын байранд дадлагажуулах замаар Мэргэжлийн болон давтан сургалт явуулах аж ахуйн нэгжүүдийн сургалт зохион байгуулах хүсэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хүлээн авч байна.

     

    Мэргэжлийн болон давтан сургалт зохион байгуулах байгууллагуудад дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

    - Сургалт зохион байгуулах албан бичиг

    - Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

    - Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

    - Улаанбаатар бүсийн арга зүйн төвийн дүгнэлт /мэргэжил тус бүрээр/

     

    Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,

    Г.Амарын гудамж, Соёлын төв өргөө, "Г" корпус, 5 давхар,

    509 тоот Утас: 70130502