ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХҮСЭЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА




    Үйл ажиллагаа нь өргөжиж, шинээр ажилтан авах эрэлт хэрэгцээ бий болсон, өөрийн ажлын байранд ажилгүй болон ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэнийг дагалдуулан сургаж ажлын байраар хангах Улаанбаатар хотод Үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл дээрх сургалт зохион байгуулах хүсэлт, холбогдох материалыг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 08:00 цагаас 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авч байна.

     

    Үйлдвэрлэл дээрх сургалт зохион байгуулах хүсэлтэй байгууллагад тавигдах гол шаардлага:

    -Үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын хуулийн этгээд байх

    -Үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа сүүлийн 6 сарын хугацаанд тогтвортой нийгмийн даатгалын шимтгэл төлдөг өөрийн үндсэн ажилтнуудтай байх

    -Үйлдвэрлэл дээрх сургалтын суралцагчдын 80-аас доошгүй хувийг ажлын байраар хангаж, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулах боломжтой байх

    Сургалт зохион байгуулах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд доорх хаягаар Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт хандаж, “Бүрдүүлэх баримт бичиг”-ийн жагсаалтыг авахдаа албан бичгээр хүсэлтээ гарган сургалтын талаарх заавар, зөвлөмжийг авна уу.

     

    Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,

    Г.Амарын гудамж, Соёлын төв өргөө, "Г" корпус, 5 давхар,

    509 тоот Утас: 70130502