ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭДЭД БҮЛГИЙН СУРГАЛТ БОЛОН ГАНЦААРЧИЛСАН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ




    Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн төрөл бүрийн бүлгийн сургалт, ганцаарчилсан зөвлөгөө мэдээллийг өгч зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:

    Бүлгийн сургалт:

    • Аж ахуй эрхлэлт
    • Гарааны бизнес
    • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох
    • Ажлын ярилцлагад бэлтгэх, CV бичих
    • Хөдөлмөрийн харилцаа
    • Хувь хүний хөгжил,  хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх
    • Харилцааны ур чадвар
    • Цаг ашиглалт бүтээмж дээшлүүлэх
    • Илтгэх ур чадвар хөгжүүлэх
    • ХАБЭА, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх
    • Хотын соёл
    • Стресс менежмент
    • Компьютерийн хэрэглээний программ ашиглах
    • Хамт олны уур амьсгал, хандлагыг өөрчлөх

    Ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл:

    • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээ
    • Хөдөлмөрийн харилцаа
    • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл
    • Сэтгэл зүйн

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөр үйлчлүүлж буй иргэдээс бүлгийн сургалт болон ганцаарчилсан зөвлөгөө мэдээллийн хэрэгцээний судалгаа авч давхардсан тоогоор 128 иргэн хүсэлтээ ирүүлсэн.

    Хүсэлтийн дагуу бүлгийн сургалт, ганцаарчилсан зөвлөгөө мэдээллийг 14 хоногийн хугацаанд дараах байдлаар хүргэлээ.

    Үүнд: Бүлгийн сургалтанд 28 иргэн хамрагдсан бол ганцаарчилсан зөвлөгөө мэдээллийн 11 иргэнд үзүүлсэн.