“Metropolis Pre-accelerator” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ “Demo day” арга хэмжээ болно




                     Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих” буюу “Startup Weekend Metropolis edition” хөтөлбөрийг 7 дүүрэгт амжилттай хэрэгжүүлээд байна. Тус хөтөлбөрийн зорилго нь залуучуудыг аж ахуй, бизнес эрхлэх ур чадвар, шинэлэг санаанд тулгуурлан гарааны дэмжлэг олгох, бизнесээ тогтвортой эрхлэхийг дэмжих арга хэмжээнд хамруулж байнгын ажлын байртай болгох замаар тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм.  Арга хэмжээ гурван үе шаттай. 

                    Нэгдүгээр шат “Гарааны бизнесээ эхлүүлэх” /Startup Weekend/ буюу гарааны бизнес эрхлэх хүсэлтэй залуусыг бүртгэж сонгон, шалгарсан гарааны бизнес эрхлэх хүсэлтэй залуучуудыг Бизнесийн санаа, бизнесийн санаа хөгжүүлэх оролцоонд тулгуурласан сургалт”, Бизнес загвар боловсруулах сэтгэлгээний сургалт /Загварчлах сэтгэлгээ/, “Бизнес модель хавтан” ашиглах зэрэг сургалтанд хамруулсан.

     

     

                   Хоёрдугаар шат Бэлтгэл хурдасгуур /Pre-Accelerator/ арга хэмжээ буюу гарааны бизнес санааг баяжуулах, өрсөлдүүлэх, багаар ажиллаж ирээдүйтэй санааг бизнесийн зөвлөхийн /ментор/-ийн туслалцаатайгаар хөгжүүлэх, шилдэг гарааны бизнесийг сонгон шалгаруулах 54 цагийн арга хэмжээг зохион байгуулах, шалгарсан нэг төсөлд 10.000.000 /арван сая төгрөг/ гарааны эргэн төлөгдөх нөхцөлтэй дэмжлэгийг олгох үйл ажиллагааг долоон дүүрэгт амжилттай зохион байгуулж, шилгүүдээ тодруулсан.

     

     

    Харин маргааш гуравдугаар шат хөрөнгө оруулагчид, олон нийтэд төслөө танилцуулах  /Demo Day/ арга хэмжээнд 7 дүүргээс шалгарсан 12 гарааны бизнесүүдийн хамрагдаж, шилдгүүд тодорно.