“Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, хөтөлбөр” Багануур дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа




               Startup Weekend Ulaaanbaatar | Metropolis (Sukhbaatar) арга хэмжээгээр дамжуулан залуучуудад энтрепренершип, гарааны бизнесийн суурь мэдлэгийг  хүргэх өөрсдийн бодож явдаг санаагаа бодит гарааны бизнес болгох боломжийг олгох зорилготой “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, хөтөлбөр” Багануур дүүрэгт 11 сарын 25,26-ны өдрүүдэд амжилттай явагдаж өнгөрлөө.

     

                Тус арга хэмжээний хүрээнд Энтрепренершип, Гарааны бизнесийн талаарх үндсэн ойлголттой, олон улс болон Монгол гарааны бизнесүүдийн жишээнүүдээс өөрсдийн амьдралд буй асуудлуудыг хэрхэн боломж болгох талаар тайлбарласан  “Why entrepreneurship” лекц, “Загварчлах сэтгэлгээ” сургалт /Stanford D.School-н үндсэн хэлбэрээр явагдсан бөгөөд эхлээд сургагч багш, чиглүүлэгч нь танилцуулга хийж, тус сургалтад хамрагдсан залуучууд хамтрагчаа олж, хоёр цагийг турш  хамтрагчийнхаа хүсэл, сонирхол, хэрэгцээнд нийцүүлэн өөрсдийн гараар бүтээл хийсэн/ зэргийг дэлхийн банкы зөвлөх Г. Энхболор удирдан ажилласан байна.

     

             Мөн гарааны бизнес, төсөл, санааг хамгийн хялбар, үр дүнтэй боловсруулах буюу тухайн бизнес хэрхэн явагдахыг тодорхойлдог Бизнес Модель Канвас-г хэрхэн амжилттай ашиглах талаар сургалтыг нийт 50 оролцогчдод зааж сургалаа. Тус сургалтанд оролцсон хүмүүс баг болон хуваагдаж нэг баг нэг канвас дээр сургагч багшийн хамт ажилласан. Уг сургалтын Startup Mongolia байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирал П. Дөлгөөн удирдан явуулжээ.

     

                 Түүнчлэн “Startup Weekend Ulaanbaatar | Metropolis (Sukhbaatar)” буюу 54 цагийн дотор чадварлаг багууд бүрдэж, шилдэг санааг олон, бизнес төлөвлөгөөгөө боловсруулж, хөрөнгө оруулалтаа босгон, компаниа байгуулах үйл явцыг багтаасан арга хэмжээ болох  “Хакатон”-оос эцсийн бүтээгдэхүүн гарч,  хөрөнгө оруулалт хийгдэхгүй байлаа ч оролцогчид бизнес санааг хөгжүүлэх, бизнес төлөвлөгөөгөө боловсруулах, баг бүрдүүлэх, хөрөнгө босгох гэх мэт бизнес эрхлэлт, энтрэпренершипийн маш чухал туршлагуудыг олж авах зорилготой тус арга хэмжээг бид нийт 40 оролцогчтойгоор амжилттай зохион байгуулсан байна.

                                          

                  Арга хэмжээнд нийт 22 санаа танилцуулснаас 8 санаа шалгаран, залуус багт хуваагдан өрсөлдснөөс хоёр баг үлдэж,  бэлтгэл хурдасгуурт хамруулан идэвх чармайлт гарган сайжирсан багт хүүгүй эргэн төлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр болжээ