1. 18-34 насны залуучууд (1988 оны 06 сарын 6-аас хойш 2004 оны 06 сарын 6 -аас өмнө төрсөн байх)
2. Сүүлийн 3 сар ажил, хөдөлмөр эрхлээгүй ( 2022 оны 2,3,4-р саруудад нийгмийн даатгал төлөгдөөгүй байх)
3. Их, дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцдаггүй байх.
![💁♀️](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tb3/1/16/1f481_200d_2640.png)
Дээрх шалгуур хангасан залуучууд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 26-ны хооронд WWW.E-MONGOLIA.MN-ээр бүртгүүлээрэй.
![📌](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tac/1/16/1f4cc.png)
Нийслэлд Нийслэлийн төр захиргааны нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд, орон нутагт 21 аймаг, 330 суманд байрлах төр захиргааны нэг цэгийн үйлчилгээний
WWW.E-MONGOLIA.MN цахим системийн операторуудад хандан бүртгүүлэх боломжтой.
![📌](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tac/1/16/1f4cc.png)
Мөн аймаг, дүүрэг, сумын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүд, тэдгээрийн албан хаагчдын тусламжтайгаар
WWW.E-MONGOLIA.MN цахим системд нэвтрэн орж бүртгүүлнэ.
![💁♀️](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tb3/1/16/1f481_200d_2640.png)
БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР:
![📌](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tac/1/16/1f4cc.png)
Та
www.e-mongolia.mn төрийн үйлчигээний цахим хуудсанд өөрийн нэр дээрх гар утасны дугаар болон интернет банкны эрхээрээ нэвтэрч орно.
![📌](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tac/1/16/1f4cc.png)
“Үйлчилгээнүүд” гэсэн цэсний “Хөдөлмөр эрхлэлт” гэсэн хэсэгт “Ажлын байранд орох” гэсэн хэсэг дотор “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх Оролцоо” төсөл гэсэн цэсэн дээр дарснаар таны өмнө бүртгэлийн асуултууд гарч ирнэ.
![📌](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tac/1/16/1f4cc.png)
Мөн хайлтын хэсэгт “оролцоо”, “залуучуудын хөдөлмөр эрхлэлт”, “залуусын” зэрэг түлхүүр үгсээр хайхад бүртгүүлэх хэсэг шууд гарч ирнэ.
БҮРТГЭЛ: 2022.05.16-26-н хүртэл үргэлжилнэ.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ: 2022.5.26-30-нд 9 дүүрэг, 21 аймагт зохион байгуулна.