Connect with us

Өдөрлөг, яармаг зохион байгуулах

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг

Нийтэлсэн

-

Монгол Улсын Засгийн газраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах шийдвэр гарсан.

Үүний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2017 оны 06 дугаар сарын 19-20-ны өдөр Сүхбаатарын талбайд 09:00-18:00 цагийн хооронд зохион байгуулсан. Өдөрлөгт хөдөлмөр эрхлэлт, эрүүл, мэнд нийгмийн даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд оролцож хамтран ажилласан. Үүнд:

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын  ерөнхий газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын  хөгжлийн  газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын  судалгааны институт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Төвийн 6 дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсүүд байлаа.

 

Өдөрлөгийн зорилго нь иргэдэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг  сурталчлан, хөдөлмөр эрхлэлт, халамж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг нэг дороос үзүүлэн, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээ, нийгмийн даатгал, гэр бүл, хүүхэд залуучууд, хөдөлмөрийн аюулгүй байдал, мэргэжлийн боловсролын тухай хууль тогтоомж, эрх зүйн актуудыг тайлбарлан таниулж, салбарын хэмжээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд чиглэгдсэн.

Мөн зарлагдсан ажлын байрны мэдээллийг иргэдэд хүргэх ажил олгогчид шаардлагатай хүний нөөцөө бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, ажил хайгч иргэд тохирох ажлын байрандаа бүртгүүлж түр болон байнгын ажлын байраар хангагдах боломж нөхцлийг бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах явдал байлаа.

Тус өдөрлөгт Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, төвийн 6 дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн нийт  98 орчим байгууллага оролцлоо.

 

Өдөрлөгт 68 ажил олгогчдыг татан оролцуулан 2970 нээлттэй ажлын байр зарлагдаж, 4440 иргэнийг тохирох ажлын байранд бүртгэж хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг шат дараатайгаар хийсэн.

Мөн Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Төвийн 6 дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст 2603 нээлттэй ажлын байр зарлагдаж 6528 иргэнийг бүртгэн нийт 10968 иргэнийг ажилд зуучлах үйлчилгээнд хамрууллаа.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг дараах чиглэлүүдээр хүргэн ажилласан. Үүнд:

Үйлчилгээний төрөл Зөвлөгөө мэдээлэл авсан иргэдийн тоо
1 Эрхийн бичгийн сургалт 700
2 Гарааны бизнес  /Startup/ 845
3 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт 635
4 Жижиг зээл олголт 520
5 Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээ 12900
6 Голомт банкны зээлийн үйлчилгээ 120
Нийт дүн 15720

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь “Стартап Монголиа” төрийн бус байгууллагатай хамтран гарааны бизнесийн анхан шатны ойлголт, мэдээлэл өгөх сургалтад 50 залуучууд хамрагдаж, энтрепренер сэтгэлгээг суулгах бүлгийн тоглоомыг 30 залуучуудын дунд тоглуулж бизнес сэтгэлгээг хөгжүүлсэн.

Өдөрлөг нь төр, хувийн хэвшлийн байгууллагууд иргэдэд  хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос хүргэх, нөгөөтэйгүүр их, дээд сургууль, МСҮТ шинээр төгсөгчдөд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллийг хүргэх, ажил олгогч байгууллагууд шинэ залуу ажиллах хүчнээр хангагдах нөхцлийг бүрдүүлснээрээ онцлог болсон.

Ёс зүйн дүрэм4 өдөр өмнө

Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн тайлан

Видео4 өдөр өмнө

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг ойртуулж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “ОРОЛЦОО” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна

Цаг үеийн мэдээ4 өдөр өмнө

ОРОЛЦОО төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ

Иргэд, ААНБ-д үзүүлэх үйлчилгээ2 долоо хоног өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 долоо хоног өмнө

🚀🚀ШИЛДЭГ “СТАРТ-АП” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЗАР

Ил тод байдал2 долоо хоног өмнө

✨ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТАНХИМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЗАР

Ажлын зарууд2 долоо хоног өмнө

🏡🌳 НОГООН АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Ажил мэргэжлийн чиг баримжаа2 долоо хоног өмнө

📣Ажил хайгч иргэд та бүхнийг ”Жой Тройзон” ХХК-ийн #АЖЛЫН_БАЙРНЫ_ӨДӨРЛӨГ-т хүрэлцэн ирэхийг урьж байна.

Ажлын байрыг дэмжих хөтөлбөр2 долоо хоног өмнө

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛАХАД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ /Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр/

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 долоо хоног өмнө

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2021 оны ажлыг дүгнэх тухай

Цаг үеийн мэдээ2 сар өмнө

Манай салбар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа

Мэдээ3 сар өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ”

Цаг үеийн мэдээ3 сар өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

Цаг үеийн мэдээ3 сар өмнө

Манай улсын нийт ажиллах хүч буюу 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас, Үүний 52 хувь нь эрэгтэйчүүд байна

Өдөрлөг, яармаг зохион байгуулах3 сар өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 03-Р САРЫН 14-НД БОЛНО

Видео3 сар өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг олгож байна.

Видео4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Видео4 сар өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахмадын тэтгэврийг нэмэгдүүлсэн асуудлаар “Долоо хоног” тоймчийн хөтөлбөрт мэдээлэл өглөө

Цаг үеийн мэдээ5 сар өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, МҮОНРТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцлоо

Цаг үеийн мэдээ5 сар өмнө

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2021 оны ажлын үр дүнг тоймлон хүргэж байна