Өдөрлөг, яармаг зохион байгуулах
“JOB FAIR 2017” өдөрлөг яармаг

МУИС-ийн Оюутны алба, МУИС-ийн бүрэлдэхүүний сургуулиудтай хамтран “JOB FAIR 2017” өдөрлөг яармаг 2017 оны 05 дугаар сарын 18-ны 10:00 цагаас 15:00 цагын хооронд МУИС-ийн дэргэдэх Монгол-Япон төвийн их танхимд зохион байгуулсан. Уг яармагын гол зорилго нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан МУИС-ийн төгсөгдчийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудад МУИС-ийг төгсөгчдөөс хүний нөөцөө бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд оршино.
Уг хөдөлмөр яармагаар ажил олгогч байгууллагын ажлын байрны захиалга болон ажил хайгчдын бүртгэл, ажлын байранд зуучлалын үйлчилгээ үзүүлж 124 ажил олгогч байгууллагын 449 ажл ын байрны захиалгын дагуу нийтдээ 85 оюутныг бүртгэж, 34 оюутныг ажлын байранд зуучлан 90 оюутанд ажил мэргэжлийн зөвлөгөө өгч, өдөрлөг яармагт оролцогч бусад байгууллагуудаас сул чөлөөтэй байгаа 24 ажлын байрны захиалгыг х үлээн авч бүртгэсэн.
