Connect with us

Цаг үеийн мэдээ

Нийслэлийн долоон байршилд цахим дуудлага худалдаагаар газар худалдана

Нийтэлсэн

-

Нийслэлийн Засаг даргын “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлажээ.

Газар эзэмших, ашиглах эрхийн цахим дуудлага худалдааг газрын биржийн цахим систем www.mle.mn-ээр 2019 оны долдугаар сарын 31-ний өдөр зохион байгуулна.

д/д Газрын байршил Зориулалт   Хэмжээ

/га/

Дуудлага худалдааны анхны үнэ /төг/
1 Хан-Уул Орон сууц   2 225,340,000
2 Хан-Уул Орон сууц   2 225,340,000
3 Сонгинохайрхан Аж ахуйн   1 83,568,277
4 Сонгинохайрхан Аж ахуйн   1 84,494,282
5 Сонгинохайрхан Аж ахуйн   1 44,960,000
6 Сонгинохайрхан Хүлэмжийн аж ахуй   1 27,300,000
7 Налайх Үйлдвэрлэл   1 19,300,000

Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлаг худалдаа явуулах журам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны А/169 дүгээр тушаалаар батлагдсан “Газрын биржийн цахим системийг ажиллуулах журам”-ын дагуу явуулна.

Газруудын байршил:

 

 

 

 

 

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2019 оны долдугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагаас эхлэн долдугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл авна.

  • Дуудлага худалдааны үнийн саналыг 2019 оны долдугаар сарын 31-ны өдрийн 09 цаг 00 минут 00 секундээс эхлүүлж 15 цаг 00 минут 00 секунд хүртэл авна.
  • Дуудлага худалдааны үнийн санал авах хугацаа нь 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундын хүлээлтийн горимд шилжиж хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй нөхцөлд ялагчийг тодруулна.
  • 17 цаг 00 минут 00 секундийн дотор хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, дуудлага худалдааг зогсоож энэ тухай оролцогч тус бүрт газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэнэ.

Дуудлага худалдаанд оролцох этгээдийн бүрдүүлэх материал:

Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn, www.ulaanbaatar.mnwww.gazar.ub.gov.mn хаягаар мэдээллийг авна уу.

Лавлах утас: 315712, 80000233

 

Эх сурвалж: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

Сурталчилгаа
Сурталчилгаа
Авлигын эсрэг үйл ажиллагаа7 сар өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Авлигын эсрэг үйл ажиллагаа7 сар өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ11 сар өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө11 сар өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө11 сар өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео1 жил өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео1 жил өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео1 жил өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео2 жил өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео2 жил өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе