Connect with us

Ажил мэргэжлийн чиг баримжаа

Монголд ирэх таван жилд хамгийн эрэлттэй байх 10 МЭРГЭЖИЛ

Published

on

Өндөр цалин, тохилог албан тасалгаа, хангамж сайтай ажлыг хүн бүр л мөрөөддөг. Ийм байхын тулд мэргэжлээ зөв сонгох нь хамгийн чухал. Бид та бүхэнд ирэх таван жилд Монголд хамгийн эрэлттэй байх магадлалтай 10 мэргэжлийг танилцуулж байна.

 

Маркетингийн менежер: Энэ чиглэлийн мэргэжилтнүүд олноороо бэлтгэгдэж байгаа ч компаниуд илүү ур чадвартайг хайсаар байна. Иймд мэргэжлээ зөв сонгож, мэргэжилдээ эзэн болох нь маш чухал.

Мэдээллийн технологи: Програмчлал болон цахим дэд бүтэцтэй хамааралтай ажлын байрны үнэ цэнэ нэмэгдэнэ. Иймд юу хүсч сонирхож буйгаа одооноос тодорхойл. Өөрийгөө сорь.

Өндөр зэрэглэлийн тогооч: Үйлчилгээний салбар өргөжихийн хэрээр энэ чиглэлийн мэргэжлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж , тавигдах шаардлага ч мөн адил өндөрсөж байгаа гэдгийг бүү мартаарай.

Барилгын инженер: Бүтээн байгуулалт цаашид үргэлжлэхэд хамгийн нөлөө бүхий мэргэжил бол яах аргагүй барилгын инженер юм.

Авто барилгын инженер: Зам гүүрийн бүтээн байгуулалтыг сайжруулахад чадварлаг хүний нөөц хэрэгтэй. Та өөрийн сонгон суралцах гэж байгаа мэргэжлээ сайн судалсан биз.

Гоо сайхны мэс засалч: Монголд төдийгүй дэлхий даяар үнэлэмж нь нэмэгдэж байгаа мэргэжлийн нэг бол гоо сайхны мэс засалч.

Уул уурхайн инженер: Та анзаарсан бол инженерүүд салбарт бүр хамгийн эрэлттэй нь байдаг. Чадварлаг уул уурхайн мэргэжилтнүүдийн дийлэнх нь гадаад иргэд байдаг. Та ч тэдгээрийн нэг байх боломжтой.

Архитектор: Нүдний өмнө харсаар байтал сүндэрлэж буй байшин барилгууд архитекторчдын уран санаанаас үүдэн цогцолдог шүү дээ. Архитектурчид барилгын салбарт голлох үүргийг гүйцэтгэгч нар байдаг.

Геологич: Хөдөө хөхөрч гадаа гаддаг хүндхэн нөхцөлд ажилладаг ч уул уурхай зонхилсон эдийн засастай манайх шиг оронд геологичид үнэт эрдэнэ шиг хэрэгтэй. Орд илэрцийг нээх, олсон хүдрийн биетийнхээ агуулгыг тодорхойлж, судал сувгийг зааж зурахаас эхлээд компанидаа тэдний оруулдаг үр ашиг их.

Төслийн менежер: Төлөвлөлт, тооцоололтыг өндөр түвшинд гүйцэтгэх чадвар ихээхэн эрэлттэй байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Сурталчилгаа
Сурталчилгаа
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ6 цаг өмнө

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг зохион байгуулах удирдамж 2019-2020

Хууль эрх зүй6 цаг өмнө

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

Иргэд, ААНБ-д үзүүлэх үйлчилгээ1 өдөр өмнө

Мэргэжлийн болон давтан сургалт зохион байгуулах эрх бүхий байгууллагуудын жагсаалт

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт1 өдөр өмнө

Нэг өрх- нэг ажлын байр хөтөлбөрийн биелэлт 2019

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт1 өдөр өмнө

Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийн биелэлт 2019

Захирамж тушаал1 өдөр өмнө

“Хотын соёл” мэдээллийн цаг арга хэмжээ зохион байгуулах тухай

Зөвлөгөө1 өдөр өмнө

УХААЛАГ ТӨРИЙН АЛБА

Цаг үеийн мэдээ4 өдөр өмнө

Өнгөрсөн долоо хоногийн тойм

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт4 өдөр өмнө

АЛБАН ХААГЧДЫН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ 2019 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт4 өдөр өмнө

Чадавхижуулах сургалтын төлөвлөгөөний биелэлт 2019