Connect with us

Цаг үеийн мэдээ

Н.Номтойбаяр: 2018 оны нэгдүгээр сараас ТЭТГЭВЭР НЭМЭХ шийдвэр гаргалаа

Нийтэлсэн

-

Сайд Н.Номтойбаяр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас өмнө Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу мэдээлэл өгч байна. 2016 онд хямралтай маш хүнд Засгийн газрыг хүлээн авсан. Ерөнхий сайд Засгийг удирдаж эхэлснээр сайн үр дүнгүүд гарч эхэлсэн.

Өнгөрсөн Даваа гарагийн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн Үндэсний хороо хуралдсан. Хуралдааны үндсэн дээр 2018 оны нэгдүгээр сар гэхэд тэтгэврийг нэмэх шийдвэр гаргасан.

Гэхдээ тэтгэврийг нэмэхдээ бага тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг өндөр хувиар нэмэх, өндөр тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг бага хувиар нэмэх зарчмыг баримтална.

Хоёрдугаарт, цалин нэмэх асуудал чухлаар тавигдаж байгаа. 2013 оноос хойш цалин нэмэгдээгүй, цалин тэтгэврийн худалдан авах чадамж үнэхээр бага байгаа.

Хүн амын орлогын 86 хувийг бүрдүүлж байгаа тэтгэвэр тэтгэмж, цалинг нэмж эдийн засагт ногоон гэрэл асахын хэрээр төсвийн алдагдлаа нөхөх, тооцоолсноор тэтгэврийг ямартай ч нэмэх шийдвэр гаргаж байгаа юм.

Хэд орчим төгрөгийг тэтгэвэр нэмэхэд тавих вэ гэдэг асуудал бол чухал. Урьдчилсан байдлаар дунджаар 150 орчим тэрбум тэтгэврийг дээр хэлсэн зарчмаар нэмэгдүүлнэ.

Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдийн тоо 186,100 байна. Харин Монгол Улсын хүн ам 3.1 сая байна.

Тэгэхээр бид цалин нэмнэ гэхээс илүүтэйгээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын Үндэсний хорооны төлөвлөгөөт ажлын хүрээнд 3.1 сая иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлэхэд хэчнээн төрийн албан хаагч байх ёстой юм бэ гэдэг тооцоо судалгааг гаргана. Өнгөрсөн 27 жилийн турш энэ тооцоо алдагдсан.

Тэгэхээр төр ямар ажлыг хийх вэ, ямар ажлыг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх вэ гэдгийг судалж үзэж байж, цалин нэмж худалдан авах чадварыг дээшлүүлнэ.

Цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө нэмэх боломж байхгүй. Гэхдээ бид цалинг нэмэх талын бодлогыг баримталж ажиллах болно.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЦОМХОТГОН, ЧАДАВХЖУУЛЖ ЦАЛИНГ нэмнэ

Судалгаагаар манай яам, Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг шийдвэр гарган, төрийн албан хаагчдыг цомхотгон, чадавхжуулж цалинг нэмэгдүүлэх юм.

Хэчнээн төрийн албан хаагч хасагдах вэ гэдгийг ХНХЯ, Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан энэ долоо хоногтоо багтан Ажлын хэсэг байгуулж, судалгааг хийнэ.

Мөн цалингийн тогтолцооны асуудал бий, хүн хэдий чинээ хөдөлмөрийн бүтээмжтэй байна тэр хэрээрээ урамшуулал тооцогддог байх судалгааны ажлыг БСШУСЯ, ЭМЯ-тай хамтран эхлүүлсэн.

150 тэрбум төгрөгөөр тэтгэврийг нэмэгдүүлнэ. Судалгааны хэсгийнхэн буюу яамны зүгээс 600,00 айлын амжиргааны түвшний судалгааг хийж, үзүүлэлтүүдийг гаргаж дууссан.

Энэ бүх тооцооллын үндсэн дээр хэдэн хэдэн ангилалаар шугам татана.

Дараа нь хэчнээн ахмадын тэтгэврийг хэдэн хувиар нэмэгдүүлэх талаар тодорхой мэдээлэл гарна. Энэ бүхний боломжийг урьдчилсан байдлаар 150 тэрбум төгрөг гэж харж байгаа.

Үүнийг шийдвэрлэх үйл явц маш тодорхой. Тун удахгүй Засгийн газар 2018 оны төсвийг хэлэлцэнэ. Засгийн газар УИХ-д ямартай ч 2018 онд тэтгэвэр нэмэгдүүлэх байдлаар төсвийг өргөн барина.

Гэхдээ энэ зөвхөн УИХ, Засгийн газар, Байнгын хороо дангаар шийддэг асуудал биш. Хөдөлмөр нийгмийн гурван талт улсын зөвшил буюу Үндэсний хорооны байр суурь саналыг харгалзаж шийдвэрлэдэг зохицуулалттай” гэлээ.

Эх сурвалж: IKON.mn

Дэлгэрэнгүйг: http://www.ikon.mn/n/11av

Ёс зүйн дүрэм1 өдөр өмнө

Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн тайлан

Видео1 өдөр өмнө

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг ойртуулж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “ОРОЛЦОО” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна

Цаг үеийн мэдээ1 өдөр өмнө

ОРОЛЦОО төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ

Иргэд, ААНБ-д үзүүлэх үйлчилгээ2 долоо хоног өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 долоо хоног өмнө

🚀🚀ШИЛДЭГ “СТАРТ-АП” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЗАР

Ил тод байдал2 долоо хоног өмнө

✨ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТАНХИМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЗАР

Ажлын зарууд2 долоо хоног өмнө

🏡🌳 НОГООН АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Ажил мэргэжлийн чиг баримжаа2 долоо хоног өмнө

📣Ажил хайгч иргэд та бүхнийг ”Жой Тройзон” ХХК-ийн #АЖЛЫН_БАЙРНЫ_ӨДӨРЛӨГ-т хүрэлцэн ирэхийг урьж байна.

Ажлын байрыг дэмжих хөтөлбөр2 долоо хоног өмнө

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛАХАД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ /Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр/

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 долоо хоног өмнө

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2021 оны ажлыг дүгнэх тухай

Цаг үеийн мэдээ2 сар өмнө

Манай салбар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа

Мэдээ2 сар өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ”

Цаг үеийн мэдээ3 сар өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

Цаг үеийн мэдээ3 сар өмнө

Манай улсын нийт ажиллах хүч буюу 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас, Үүний 52 хувь нь эрэгтэйчүүд байна

Өдөрлөг, яармаг зохион байгуулах3 сар өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 03-Р САРЫН 14-НД БОЛНО

Видео3 сар өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг олгож байна.

Видео4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Видео4 сар өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахмадын тэтгэврийг нэмэгдүүлсэн асуудлаар “Долоо хоног” тоймчийн хөтөлбөрт мэдээлэл өглөө

Цаг үеийн мэдээ5 сар өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, МҮОНРТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцлоо

Цаг үеийн мэдээ5 сар өмнө

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2021 оны ажлын үр дүнг тоймлон хүргэж байна