Connect with us

Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газар үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн мэндчилгээ

Published

on

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын 10 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан хөдөлмөрийн салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан үе үеийн удирдлага, албан хаагчид, тэдгээрийн гэр бүлийнхэн, хамтран ажилладаг байгууллага, аж ахуйн нэгж, иргэд Та бүхэндээ чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь 2007 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 10 ажилтан, албан хаагчтайгаар Нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн бодлого чиглэлийг тодорхойлох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээг хэрэгжүүлэхээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй.

2016 оноос Бодлого төлөвлөлтийн хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, Сургалт судалгааны хэлтэс зэрэг 3 хэлтэс, 20 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд Нийслэлийн хэмжээнд 243.883 ажилгүй иргэнийг бүртгэж, 276.767 ажлын байрны захиалгыг ажил олгогчдоос авснаас 230.963 иргэнийг тохирох ажлын байранд зуучилсан байна. Мөн зорилтот бүлгийн болон ажилгүй, ажил олоход хүндрэлтэй 172.438 иргэнийг түр ажлын байраар ханган ажилласан байна.
2007-2017 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Үүнд:
2009 оноос “Цагийн ажил” дэд хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж ажилласны үр дүнд Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн дэргэд Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 80 төвийг байгуулж, оюутан залуучуудад хичээлийн бус цагаар хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж өгсөн.
Ажилгүй, ажил олоход хүндрэлтэй иргэдийн хүсэлтийг үндэслэн жил бүр 700 иргэнийг чадавхжуулж, төмс хүнсний ногоо тариалах боломжоор ханган, өрхийн амжиргааг дээшлүүлэн ажилласан.
Нийслэлийн хороо бүрт иргэдийн хүсэлтээр Хадгаламж зээлийн хоршоо байгуулж, түүгээр дамжуулан хамгийн бага буюу 1,2 хувийн хүүтэй зээлийг олгон, бичил бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжсэн.
Жил бүр ажил, мэргэжилгүй 12000 иргэнийг мэргэжил олгох, давтан мэргэшүүлэх богино хугацааны сургалтуудад хамруулж, төгсөгчдийн 60 хувийг ажлын байраар ханган ажилласан.
Ажил олоход хүндрэлтэй, эмзэг бүлгийн иргэдийг нийтийн төлөөх бүтээн байгуулалт, тохижилт үйлчилгээний ажилд хамруулж, түр ажлын байраар ханган, орлогоор дэмжин ажилласан.
2015 онд Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан Хорих ангиас суллагдсан, Нийслэл Улаанбаатар хотын харъяат иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Шинэ амьдрал” төслийг хэрэгжүүлэн ажилласан.
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын 2017-2020 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг боловсруулсны зэрэгцээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааны тогтвортой бөгөөд шударга тогтолцоог бий болгож, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэснээр, ажил олгогчид, ажиллах хүчийг даяаршиж буй дэлхийн эдийн засагт хөл нийлүүлэн амжилтанд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.

Манай байгууллага 10 жилийн ойгоо угтаж, 2017 онд 10 бүтээлч ажлыг санаачилан зохион байгуулахаар төлөвлөлөө.

Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлсэд төр, хувийн хэвшлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, тодорхой хувь нэмрээ оруулж байгаа МАОЭНХ, МҮЭХ, төрийн болон төрийн бус байгууллагууд, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууддаа талархаж буйгаа илэрхийлж байна.

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗРИЙН ДАРГА П.БАТХҮЛЭГ

Click to comment

Хариулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сурталчилгаа
Сурталчилгаа
Цаг үеийн мэдээ2 өдөр өмнө

2020.06.01-2020.08.31 хүртэлх хугацаанд нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цаг 08.00 цаг болно.

Цаг үеийн мэдээ2 өдөр өмнө

#ХотынСоёл аяныг #ХамтдааӨөрчилье уриан дор зохион байгуулж байна.

Бусад3 өдөр өмнө

Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангах нь цахим гарын авлага.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ2 долоо хоног өмнө

Мэргэжлийн сургалт зохион байгуулах байгууллагуудын жагсаалт 2020

Цаг үеийн мэдээ3 долоо хоног өмнө

“Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-нд хамрагдах иргэдийн бүртгэл 2020 оны 05 дугаар сарын 07-25-ны өдрийн хооронд зохион байгуулагдана.

Худалдан авах ажиллагааны урилга4 долоо хоног өмнө

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Худалдан авах ажиллагааны урилга4 долоо хоног өмнө

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Худалдан авах ажиллагааны урилга4 долоо хоног өмнө

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт4 долоо хоног өмнө

Худалдан авах ажиллагааны 2020 оны төлөвлөгөө

Цаг үеийн мэдээ4 долоо хоног өмнө

Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо

Цаг үеийн мэдээ3 долоо хоног өмнө

“Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-нд хамрагдах иргэдийн бүртгэл 2020 оны 05 дугаар сарын 07-25-ны өдрийн хооронд зохион байгуулагдана.

Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт8 сар өмнө

Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах тендерийн урилга

Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт8 сар өмнө

Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн загвар

Ажил мэргэжлийн чиг баримжаа9 сар өмнө

СЧАМЧБО- ажил мэргэжил гэж юу вэ?

Ажил мэргэжлийн чиг баримжаа9 сар өмнө

Монголд ирэх таван жилд хамгийн эрэлттэй байх 10 МЭРГЭЖИЛ

Ажлын ярилцлага9 сар өмнө

Ажлын ярилцлагын өмнө бэлтгэх 15 зүйл

Видео1 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газар үзүүлж байна

Ажил мэргэжлийн чиг баримжаа9 сар өмнө

Мэргэжил сонголт амжилтын баталгаа

Видео1 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газар үзүүлж байна

Видео10 сар өмнө

Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт