Connect with us

Цаг үеийн мэдээ

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДЭГ СТАРТ-АП ЗАЛУУЧУУДАД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Published

on

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 5 хөтөлбөр арга хэмжээг 2021-2022 онд хэрэгжүүлэхээр баталсан.Үүний хүрээнд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинэ технологи, инноваци бүхий шинэлэг санал, санаачлага гаргаж, аж ахуй эрхлэх төсөл боловсруулж, бизнесээ эхлүүлэх, гарааны дэмжлэг олгох, бизнесээ тогтвортой эрхлэхийг дэмжих зорилгоор нийслэлийн хэмжээнд бүртгэлийн үйл ажиллагааг 2021.07.09-2021.08.09-ны хугацаанд цахимаар зохион байгуулж, нийт 472 залуучуудыг бүртгэж, хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийг хангасан нэг дэх үе шат буюу “Гарааны бизнесээ эхлүүлэх” 72 цагийн арга хэмжээнд 309 залуучуудыг хамруулж, хоёр дахь үе шат буюу “Бэлтгэл хурдасгуур” арга хэмжээнд 62 багийн 137 залуучуудыг менторын тусламжтайгаар бизнес санаагаа хөгжүүлэх, харилцан биенээсээ суралцах үйл ажиллагааг 5 долоо хоног буюу 2021.09.02-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулсан.

Арга хэмжээний 3 дахь үе шат буюу Хөрөнгө оруулагчид төслөө танилцуулах арга хэмжээг “Баянхошуу дэд төв”-д 2021.09.07-2021.09.09-ны өдрүүдэд зохион байгуулж, 42 багийн 94 залуучууд өрсөлдсөнөөс шилдэг Старт-ап 18 баг шалгаран, 2021.09.10-ны өдөр санхүүгийн дэмжлэг олгох батламжаа гардан авлаа. Ёслолын арга хэмжээг нээж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл, Нийслэлийн Засаг даргын Инноваци, технологийн асуудал хариуцсан Төслүүдийн удирдагч Д.Ихбаяр нар үг хэлж, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар, 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга нар оролцож, шалгарсан багуудад баяр хүргэж, амжилт хүслээ.

Өмнөх жилүүдэд Шилдэг Старт-ап залуучуудад санхүүгийн дэмжлэг олгохдоо эргэн төлөх нөхцөлтэйгээр олгодог байсан бол энэ жилийн тухайд эргэн төлөх нөхцөлгүйгээр энэхүү санхүүжилтийг олгож байгаагаараа онцлог юм. Мөн шалгарсан багууд улсын хэмжээнд зохион байгуулагдах “Шилдэг Старт-ап залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох” арга хэмжээнд хамрагдах боломжтой.

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газар, Стартап маркетинг спэйс ХХК, Хөгжлийн шийдэл ТББ, Шинэ эхлэх цэг ТББ, Жи Эс Эй Эс ХХК-ийн хамтран оролцож, зохион байгууллаа.

Шилдэг Старт-ап залуучууддаа гарааны бизнесээ эхлүүлэх, тогтвортой эрхлэх үйл хэрэгт нь амжилт хүсье.

Сурталчилгаа
Сурталчилгаа
Авлигын эсрэг үйл ажиллагаа7 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Авлигын эсрэг үйл ажиллагаа7 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ10 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө10 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө10 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео1 year өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео1 year өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео1 year өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео2 years өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео2 years өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе