Connect with us

Цаг үеийн мэдээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж ажиллах тухай шуурхай цахим хэлэлцүүлэг боллоо.

Published

on

Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй байгууллагуудтай хэлэлцүүлэг зохион байгуулан “Эрүүл мэндийн яамнаас мөрдөгдөж буй хууль журмын хэрэгжилт, мэргэжлийн хяналтын байгууллагаас өгөгдсөн албан шаардлага цаашид анхаарч ажиллах асуудал” сэдвээр Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, “Коронавируст халдвар /ковид-19/-ын өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал” сэдвээр ХӨСҮТ-ийн Дэд захирал Д.Наранзул, “Коронавируст халдвар /ковид-19/-аас сэргийлэхэд эрүүл мэндийн байгууллагуудын анхаарах асуудал, гүйцэтгэх үүрэг” сэдвээр ХӨСҮТ-ийн Тархвар судлаач, Клиникийн профессор М.Цолмон, “ЭМА-ны дундах халдварын байдал, анхаарах асуудал” сэдвээр ХӨСҮТ-ийн ЭШХ тасгийн эрхлэгч Ж.Нямсүрэн, “Коронавируст халдвар /ковид-19/ илрүүлэх шинжилгээнд сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэх, лабораторийн шинжилгээний зохицуулалт” сэдвээр ХӨСҮТ-ийн НЛА-ны дарга С.Энхзаяа нар танилцуулга, мэдээлэл хийж, оролцогчдын зүгээс асуулт асууж, саналаа өглөө.

Шуурхай хэлэлцүүлгээр Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд дахь халдварын сэргийлэлт, хяналтын дэглэмийг чангатгах, цар тахлын тархалтын шинэ нөхцөл байдалд тохируулан хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгох, эрүүл мэндийн байгууллагад гаднаас коронавируст халдвар орохоос, дотор халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх мөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаас коронавируст халдвар алдагдаж, хүн амд халдвар тархахаас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ажиллахыг онцолж, ЭМЯ-с гаргасан тушаал, шийдвэр, заавар, журмыг нягт мөрдөж, дараах зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Үүнд:

“Халдвар хяналтын баг, хороо”-ны үйл ажиллагааг идэвхжүүлэх
Бөөгнөрөл үүсэж буй цэг болох байгууллагуудын ажилчдын “Цахим цаг бүртгэл”-ийг бүрэн зогсоох
Бусад эмнэлгээс нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг онлайн, телемедицин ашиглан авах
Өөр эмнэлэгт очиж мэс засал, ажилбар хийхгүй байх
Резидент эмч нарын ажлын ачаалал, хуваарилалтад зохицуулалт хийх
Бүх сургалт, зөвлөгөөн, хурлыг цахим хэлбэрт шилжүүлэх
Эрүүл мэндийн ажилтан, албан хаагчдын системтэй байх
ПГУ-ын шинжилгээнд хамруулах
Өдөр тутам шинж тэмдгийн тандалт хийх
Гаднаас эргэлтээр ирсэн иргэнийг эмнэлэг, тасагт нэвтрүүлэхгүй байх
Сахиурын тоог хязгаарлах, багасгах, сахиур солихгүй байлгах арга хэмжээг авах
Эмнэлэгт хэвтсэн, эмнэлгээс гарсан, хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн болон сахиурын цахим бүртгэл үүсгэх
Эмнэлгийн тасаг хооронд өвчтөн шилжүүлэхэд халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахиж, анхааралтай хандах
Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэхэд ПГУ-ын шинжилгээ хийж байх
Агаар сэлгэлтийг тогтмол хийх
Ариутгал, халдваргүйтгэл, дезкамер, автоклав, автомаксын нөөц, хэвийн ажиллагааг хангах
Өвчтөн, сахиур, эрүүл мэндийн ажилтныг сийрэгжүүлэх төлөвлөгөөг яаралтай гаргах
Эмнэлэг дотор ажиглан тусгаарлах тасаг гаргах төлөвлөгөө боловсруулан, үйл ажиллагааг зохион байгуулах
Хүнд өвчтөн халдварт өртсөн тохиолдолд тусгаарлах, шилжүүлэх, эмчилгээг нь үргэлжлүүлэх төлөвлөлтийг цогцоор нь хийж, гүйцэтгэх
Эх сурвалж

Сурталчилгаа
Сурталчилгаа
Цаг үеийн мэдээ3 days өмнө

0-3 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХОД ТАВИГДАХ ШАЛГУУР, НӨХЦӨЛ ТОДОРХОЙ БОЛЛОО

Цаг үеийн мэдээ4 days өмнө

УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

Цаг үеийн мэдээ4 days өмнө

Нийслэлээс иргэн, хуулийн этгээдэд зориулсан төрийн 20 үйлчилгээ “E-MONGOLIA”-д нэмэгдлээ

Цаг үеийн мэдээ6 days өмнө

НИЙСЛЭЛИЙН 2021 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ЗАРЛАГЫН 6-Р САРЫН МЭДЭЭ

Цаг үеийн мэдээ2 weeks өмнө

ШИЛДЭГ “START UP” ЗАЛУУЧУУДАД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЗАРЛАЛ

Цаг үеийн мэдээ3 weeks өмнө

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 671 АЖЛЫН БАЙРЫГ НЭЭЛТТЭЙ ЗАРЛАЛАА

Цаг үеийн мэдээ3 weeks өмнө

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Түр хорооны гишүүд дэмжлээ

Ил тод байдал3 weeks өмнө

БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

Ил тод байдал3 weeks өмнө

БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Uncategorized4 weeks өмнө

15-34 насны ажил идэвхтэй хайж байгаа залуучуудад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

Авлигын эсрэг үйл ажиллагаа4 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Авлигын эсрэг үйл ажиллагаа4 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ8 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө8 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө8 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео10 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео12 months өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео1 year өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе