Connect with us

Өдөрлөг, яармаг зохион байгуулах

Гадаад улсад ур чадвар эзэмшсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Published

on

2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10:00-15:00 цагт Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээ амжилттай дуусгаж, суугаа орны дэвшилтэт технологиос суралцан ур чадвар эзэмшиж, нутаг буцаж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гадаадад ажиллах хүч гаргах үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамруулахад чиглэсэн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн боловсрол, сургалт, үнэлгээ мэдээлэл, арга зүйн төв, МЗХ-ны дэргэдэх залуучуудын хөдөлмөрийн бирж, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд оролцох юм.

Өдөрлөгийн үеэр Гадаадад ажиллах хүч гаргах үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад танилцуулах, сурталчлах, салбарын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, үйлчилгээ, арга хэмжээ болон хөдөлмөрлөх эрхийн талаар иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх, сурталчлан таниулах, зөвлөмж, зурагт хуудас, хэвлэмэл материал түгээх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах чиглэлээр видео дуудлага, нээлттэй утас болон саналын хайрцаг, ажлын ярилцлага хийх тусгай өрөө ажиллуулах, иргэдэд нээлттэй ажлын байрын захиалгыг танилцуулах, ажилд зуучлах, бүртгэл мэдээллийн үйлчилгээг зохион байгуулах, иргэний өмнөх мэдлэг ур чадварыг үнэлэх, гэрчилгээ олгох ажил, үйлчилгээг танилцуулах, бүртгэлд хамруулах ажлууд тус тус зохион байгуулагдана.

Ерөнхий зохион байгуулагч:

• Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар;

Хамтран зохион байгуулагч:

• Бүгд Найрамдах Солонгос Улсын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол Улс дахь И Пи Эс Төв;

• Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар;

Холбоо барих:
7712-1285
11-310949
75111896

Сурталчилгаа
Сурталчилгаа
Цаг үеийн мэдээ4 days өмнө

0-3 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХОД ТАВИГДАХ ШАЛГУУР, НӨХЦӨЛ ТОДОРХОЙ БОЛЛОО

Цаг үеийн мэдээ6 days өмнө

УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

Цаг үеийн мэдээ6 days өмнө

Нийслэлээс иргэн, хуулийн этгээдэд зориулсан төрийн 20 үйлчилгээ “E-MONGOLIA”-д нэмэгдлээ

Цаг үеийн мэдээ1 week өмнө

НИЙСЛЭЛИЙН 2021 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ЗАРЛАГЫН 6-Р САРЫН МЭДЭЭ

Цаг үеийн мэдээ3 weeks өмнө

ШИЛДЭГ “START UP” ЗАЛУУЧУУДАД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЗАРЛАЛ

Цаг үеийн мэдээ3 weeks өмнө

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 671 АЖЛЫН БАЙРЫГ НЭЭЛТТЭЙ ЗАРЛАЛАА

Цаг үеийн мэдээ3 weeks өмнө

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Түр хорооны гишүүд дэмжлээ

Ил тод байдал4 weeks өмнө

БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

Ил тод байдал4 weeks өмнө

БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Uncategorized4 weeks өмнө

15-34 насны ажил идэвхтэй хайж байгаа залуучуудад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

Авлигын эсрэг үйл ажиллагаа4 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Авлигын эсрэг үйл ажиллагаа4 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ8 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө8 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө8 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео10 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео12 months өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео1 year өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе