Connect with us

Цаг үеийн мэдээ

У.Хүрэлсүх: Богино хугацаанд чанартай бэлтгэгдсэн боловсон хүчин манай бүтээн босголтын зүтгүүр, хөгжлийн тулгуур болох учиртай

Нийтэлсэн

-

У.Хүрэлсүх: Богино хугацаанд чанартай бэлтгэгдсэн боловсон хүчин манай бүтээн босголтын зүтгүүр, хөгжлийн тулгуур болох учиртай
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Барилгын политехник коллежийн сургалтын үйл ажиллагаа, орчин нөхцөл болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байгаа дадлагын баазын явцтай танилцав.
Мөн шинээр нэвтрүүлж буй Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын цахимжуулалтын талаар мэдээлэл өгсөн юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд хөдөлмөрийн зах зээлд нийцүүлэн ур чадвартай мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Үндэсний болон орон нутгийн хөгжлийн зорилттой уялдуулан Мэргэжлийн боловсрол, сургалтыг төрөлжүүлж, сургалтын кампус, дадлагын баазыг байгуулахаар ажиллаж байгааг Ерөнхий сайд сайшаав.
Үүнээс гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх цэцэрлэгээр орж танилцлаа. ХНХЯ нь хүүхдийн цэцэрлэг болон байгууллага дээрээ хүүхдийн өрөөтэй. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын 2019-2020 оны салбар дундын ажлын төлөвлөгөө”-ний 40-д “Төр, хувийн байгууллага бүр хүүхдэд зориулсан өрөө эсвэл буланг тохижуулах”-ыг тусгаж, Монгол Улсын Ерөнхий сайдаас үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу ХНХЯ эцэг эхийн зөвлөл байгуулан ажиллаж хүүхдийн өрөөтэй болсон.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Засгийн газрын 100 хоногт хийж, хэрэгжүүлсэн ажил болоод салбарын бодлогын шинэчлэл, цаашдын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Тухайлбал, Засгийн газрын 100 хоногийн хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт Мэдээлэл технологи, цахимжуулалтын ажлыг үе шаттайгаар нэвтрүүлж эхэлсэн. Мөн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсрууллаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчлэлийг эхлүүлж, хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгчдэд зориулан жижиг зээл олгохоор шийдвэрлэсэн зэрэг Засгийн газрын 100 хоногт салбарын хүрээнд хийж, хэрэгжүүлсэн ажлыг танилцуулав.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийсэн цахимжуулалтын ажлыг онцлон тэмдэглэв. Ирэх дөрвөн жилд зам тээвэр, хүнс, хөдөө хөж ахуй, хөнгөн үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, уул уурхайн салбар, аялал жуулчлал зэрэг бүх салбарт 138 мянган ажлын байр бий болгохтой холбоотойгоор хөдөлмөрийн зах зээлийг зөв удирдаж, эрэлт, нийлүүлэлтэд анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Мөн тэрбээр “Нийгмийн халамжийн үйлчилгээг хэт хавтгайруулахгүй зорилтот бүлэгт чиглүүлэх нь чухал. Хүмүүс хөдөлмөрлөх ёстой. Тиймээс хөдөлмөр, халамжийн бодлогын зааг ялгааг гаргаж хүний хөгжил рүү чиглэсэн бодлогод анхаарч хүн хөдөлмөрлөөд өөрөө өөрийгөө аваад явах чадвартай болоход ач холбогдол өгч ажиллаарай. МСҮТ болон политехник коллежид богино хугацаанд чанартай бэлтгэгдсэн боловсон хүчин манай бүтээн босголтын зүтгүүр, хөгжлийн тулгуур болох учиртай. Ирэх дөрвөн жилийг бүтээн байгуулалтын он жил гэж харж байгаа. Бидэнд нарийн мэргэжлийн ажилчид хэрэгтэй байна. Үүнээс гадна ахмад настны эрүүл мэнд, нийгмийн халамжийн чанар, хүртээмжийг сайжруулах. Эх орны гэрэлт ирээдүй болсон үр хүүхдээ аюулгүй орчинд өсөж торних, сурч боловсрох нөхцөлөөр хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарах. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай халамж, нийгмийн харилцаанд жирийн иргэдтэй адил оролцох арга зам, сайн туршлага, шинэ арга хэрэгсэл нэвтрүүлэхэд анхаарч ажиллаарай” гэв.
Үүнээс гадна Нийгмийн даатгалын call center үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр тус дуудлагын төвд ажилладаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзлаа. Мөн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос хэрэгжүүлж буй төслийн хүрээнд ХНХЯ-ны нэг давхарт харааны бэрхшээлтэй иргэдийн ажиллуулдаг Кафе море бий. Кафе море нь харааны бэрхшээлтэй иргэд ажилладаг дэлхийн анхны Солонгосын кафе брэнд юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус кафегаар орж хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байр, үйл ажиллагаатай танилцлаа.

Ёс зүйн дүрэм1 өдөр өмнө

Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн тайлан

Видео1 өдөр өмнө

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг ойртуулж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “ОРОЛЦОО” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна

Цаг үеийн мэдээ1 өдөр өмнө

ОРОЛЦОО төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ

Иргэд, ААНБ-д үзүүлэх үйлчилгээ2 долоо хоног өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 долоо хоног өмнө

🚀🚀ШИЛДЭГ “СТАРТ-АП” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЗАР

Ил тод байдал2 долоо хоног өмнө

✨ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТАНХИМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЗАР

Ажлын зарууд2 долоо хоног өмнө

🏡🌳 НОГООН АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Ажил мэргэжлийн чиг баримжаа2 долоо хоног өмнө

📣Ажил хайгч иргэд та бүхнийг ”Жой Тройзон” ХХК-ийн #АЖЛЫН_БАЙРНЫ_ӨДӨРЛӨГ-т хүрэлцэн ирэхийг урьж байна.

Ажлын байрыг дэмжих хөтөлбөр2 долоо хоног өмнө

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛАХАД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ /Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр/

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 долоо хоног өмнө

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2021 оны ажлыг дүгнэх тухай

Цаг үеийн мэдээ2 сар өмнө

Манай салбар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа

Мэдээ2 сар өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ”

Цаг үеийн мэдээ3 сар өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

Цаг үеийн мэдээ3 сар өмнө

Манай улсын нийт ажиллах хүч буюу 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас, Үүний 52 хувь нь эрэгтэйчүүд байна

Өдөрлөг, яармаг зохион байгуулах3 сар өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 03-Р САРЫН 14-НД БОЛНО

Видео3 сар өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг олгож байна.

Видео4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Видео4 сар өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахмадын тэтгэврийг нэмэгдүүлсэн асуудлаар “Долоо хоног” тоймчийн хөтөлбөрт мэдээлэл өглөө

Цаг үеийн мэдээ5 сар өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, МҮОНРТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцлоо

Цаг үеийн мэдээ5 сар өмнө

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2021 оны ажлын үр дүнг тоймлон хүргэж байна