Connect with us

Цаг үеийн мэдээ

Дэд төвүүдэд тулгуурлан гарааны бизнесийг хөгжүүлнэ

Нийтэлсэн

-

“Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх боломж, гарц шийдэл-хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгуулагдлаа.

Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, БШУ-ны яамны Инновац, технологийн газрын дарга Д.Одгэрэл, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, гарааны бизнес эрхэлж буй компани болон хамтын оффисын /share office/ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлагууд оролцлоо.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд менежментийг хэрхэн зохион байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх вэ, дэд төвүүдэд тулгуурлан хувийн хэвшлийг хэрхэн дэмжих талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Нийслэлийн хэмжээнд зургаан дэд төвтэй байхаар төлөвлөн ажиллаж байгаа. Эхний ээлжинд Баянхошуу дэд төв ашиглалтад орж, Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний нэгдсэн төв, Иргэдийн мэдээллийн төв, Номын сан, Азийн сан-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв, инкубаторын өрөө, дундын оффис зэрэг иргэдэд зориулсан үйлчилгээг хүргэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал “Гарааны компаниуд оюуны өмчийн эрхийн хамгаалалтаа хийлгэсэн байгууллагууд байдаг. Тиймээс гарааны бизнес эрхэлдэг компаниудыг тустай статустайгаар бүртгэхгүй бол ХХК гээд адилхан бүртгэдэг. Гарааны компаниудыг тустай статустайгаар бүртгэж чадвал эдгээр компаниудыг татвараас чөлөөлөх боломжтой болно. Монгол Улс гарааны бизнесийг дэмжсэн эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах шаардлагатай. Үүнийг УИХ-ын гишүүд санаачлан хууль өргөн барихаар ажиллаж байна. 2019 онд баталсан Инновацын хуульд мэдээллийн технологийн компаниудын татварын дэмжлэг, төрөөс бодлогоор дэмжих, гарааны компаниудын хувьцаа арилжих боломжийг нээх, хамтын оффисыг анх удаа бүртгэлжүүлэх, хуульд гарааны компаниудыг тодорхойлж өгсөн зэргийг тусгасан. Одоо хэрэгжилтийг хангаж ажиллахад нийслэлд байгуулагдаж буй дэд төвүүд хамгийн их оролцоотой юм” гэв.

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил хэлэхдээ “Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2018 онд гарааны бизнес эрхэлж буй компаниудыг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, гарааны бизнесийн эко системийг бий болгох зорилгоор Улаанбаатар инновацын төвийг байгуулсан. Гарааны бизнесийг бойжуулах ажлын хүрээнд зөвлөхийн үйлчилгээ, интернэт, лаборатори, сургалтын танхим, уулзалтын өрөөг ашиглах зэрэг боломжийг бүрдүүлэн 43 гарааны компанийг бойжуулж 100 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон. Түүнээс гадна Баянхошуу дэд төвөөр 17 компани бойжиж, 40 орчим ажлын байрыг бий болгоод байна. Дэд төвд нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийг байгуулж, төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулсан. Иргэд 365 төрлийн төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болж байгаа юм. Удахгүй Сэлбэ дэд төв ашиглалтад орно. Гарааны бизнес эрхэлж буй иргэд дэд төвүүдэд хүрэлцэн ирж, дундын оффисоор үйлчлүүлэх бүрэн боломжтой юм” хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сурталчилгаа
Сурталчилгаа
payday online loans15 мин өмнө

Submit an application for Cash Loans in Pennsylvania. Make Your Money These Days

paydayloansmichigan.org loans for bad credit1 цаг өмнө

Boehler financing wall plug competes with four other payday creditors in your community.

Цаг үеийн мэдээ1 сар өмнө

Инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлээ танилцуулж байна

Цаг үеийн мэдээ2 сар өмнө

Нийслэлийн төр, захиргааны зарим байгууллагыг Яармаг руу нүүлгэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа 2021-09-08 16:38:21

Цаг үеийн мэдээ2 сар өмнө

Есдүгээр сарын 11, 12-нд “Өнтэй өвөлжье” өдөрлөг болно

Цаг үеийн мэдээ2 сар өмнө

Улаанбаатар хотод 3-4 баллын чичирхийлэл мэдрэгдлээ

Цаг үеийн мэдээ2 сар өмнө

Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөө боловсрууллаа.

Цаг үеийн мэдээ2 сар өмнө

Нэмэлт гурав дахь тунд 49.831 иргэн хамрагдаад байна.

Цаг үеийн мэдээ2 сар өмнө

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 08:00 цагт эхэлнэ. 2021-09-01 08:53:37

Цаг үеийн мэдээ2 сар өмнө

“Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн инкубатор хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. 2021-08-30 16:25:38

Авлигын эсрэг үйл ажиллагаа7 сар өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Авлигын эсрэг үйл ажиллагаа7 сар өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ11 сар өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө11 сар өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө11 сар өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео1 жил өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео1 жил өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео1 жил өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео2 жил өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео2 жил өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе