Connect with us

Зөвлөгөө

Хавдрын Үндэсний Зөвлөл ТББ-аас хийсэн судалгааны ажлуудын олон улсад хэвлэгдсэн ЕСӨН ГОЛ ҮР ДҮН

Published

on

Эрүүл мэндийн салбарт иргэний нийгмийн чиглэлээр олон талт үйл ажиллагааг зоригтой явуулж байгаа “Хавдрын Үндэсний Зөвлөл” гэх төрийн бус байгууллагыг өвчтөн байрлуулах “Дарь эхийн өргөө” төвөөс эхлээд буянт сайн үйлсүүдээр нь Монголчууд аль хэдийнээ мэддэг болсон. Энэ хамт олны хувьд, хавдартай өвчтөн, тэдний ар гэрийнхэнд туслахаас гадна хавдрын талаарх нотолгоо судалгаан дээр суурилсан олон улсын мэдлэгийг Монголчууддаа хүргэж байна. Энэ удаа бид судалгааны ажлуудынх нь гол үр дүнгийн талаар тус байгууллагын гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор Б.Цэцэгсайханаас тодрууллаа.

-Танай байгууллага хавдартай өвчтөн, тэдний ар гэрийнхэнд туслахаас гадна хавдрын чиглэлээр судалгаа хийдэг гэсэн. Зарим нэг судалгааны үр дүнгээс бидэнтэй хуваалцаж болох уу?

-Хавдрын үндэсний зөвлөл ТББ нь нотолгоо, судалгаанд суурилсан хавдрын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр судалгааны ажлуудыг хийсээр ирсэн. Бид олон улсын нэр хүндтэй байгууллагуудтай энэ чиглэлд хамтран ажиллаж байна. Судалгааны  үр дүн нээлттэй хэвлэгдсэн  ч нилээдгүй нүсэр байдаг тул та бүхэн хэсэгчлэн товчлоод гол үр дүнг нь хүргэвэл илүү хялбар байх болов уу. Мэдээж хэрэг хүмүүст ойлгомжтой, хүртээмжтэй болгоё гэж байхад татгалзах юу байх вэ?

-Анагаах ухааны салбар өөрөө асар их судалгаа, мэдлэг шаарддаг биз дээ. Бас хавдартай өвчтөнүүдийн хувьд эрдэмтэд ямар төрлийн эм, эмчилгээ, вакцин шинээр гаргачих бол гэж чих тавин хүлээж байдаг нь нууц биш л дээ?

-Тийм шүү. Оношоо мэдэхгүй эмчилгээ хийж болохгүйтэй ижил ойлголт. Судалгаа, нотолгоогүйгээр энэ салбарын хөгжлийг төсөөлөхөд ч бэрх.  Дэлхий дахинд нотолгоонд суурилсан анагаах ухааны хөгжлийн талаар яригдаж буй өнөө цаг үед бид зөвхөн хавдраар өвдсөний дараах асуудлыг ярих бус манай орны хувьд зонхилон тохиолдож буй хавдруудын эрсдэлт хүчин зүйлүүд, түүнээс хэрхэн сэргийлэх, ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай талаар судалгаанууд хийхийг үндсэн зорилгоо болгон ажилладаг. Анагаах ухааны салбар хурдтай хөгжиж, элэгний болон умайн хүзүүний хавдраас сэргийлэх вакцин гарсан бол эм болон эмчилгээний аргууд маш хурдацтай өөрчлөгдөж байна.

-Тухайлбал ямар орны эрдэмтэдтэй хамтран ажиллаж байгаа вэ?

-Бид сүүлийн хэдэн жилийн хугацаанд Австрали, АНУ, Англи, Өмнөд Африк, ОХУ зэрэг орны тэргүүлэх эрдэмтэдтэй хамтран олон тооны судалгаа хийсэн байна. Судалгаа хийж буй эрдэмтдийн хувьд импакт фактор өндөртэй, олон улсын сэтгүүлд үр дүнгээ хэвлүүлсэн байдлаар судалгааны ажлын чансаа, шинжлэх ухаанд оруулж буй хувь нэмэр, ач холбогдлоо үнэлүүлдэг. Манай хамт олны хувьд олон улсад зарлагддаг грантуудын уралдаанд орж шалгарч, төслөө хэрэгжүүлж, анагаах ухааны нэр хүндтэй сэтгүүлүүдэд нилээдгүй судалгааны үр дүнгээ хэвлүүлсэндээ баяртай байгаа. Нэг судалгааны цааны маш олон хүний хэдэн жилийн нөр их хөдөлмөр шингэсэн байдаг.

-Танай хамт олны улс орныхоо болон дэлхий нийтийн анагаах ухааны хөгжилд оруулж буй их ажилд тань амжилт хүсье.

-Баярлалаа. Бидний хийсэн судалгаанаас хэсэгчлэн хураангуйлж олон нийтэд хүргэж байгаа та бүхэнд ч гэсэн талархал дэвшүүлье.

“ХАВДРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ”–ИЙН ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭДТЭЙ ХАМТРАН ХАВДРЫН ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН СУДАЛГААНУУДЫН “ЕСӨН ГОЛ ҮР ДҮН”
1. НЭГ

Ази тивийн бага, дунд орлоготой, умайн хүзүүний хавдрыг үүсгэгч Хүний папиллома вирусын эсрэг дархлаажуулалт байхгүй орнуудын дунд, хүний папиллома вирусын шалтгаант өвчлөл өндөр байна.  Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд вакцинжуулалт болон умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг үзлэгийг цогцоор нь хийх нь чухал байдаг. Манай орны хувьд умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг хийгддэг боловч вакцин байхгүй, вакцинжуулалт амжилтгүй болсон орны тоонд орж байна. Азийн орнуудаас Малайз, Бутан зэрэг орнууд умайн хүзүүний хавдраас сэргийлэх вакциныг дархлаажуулалтын үндэсний товлолд оруулсан нь бүсийн бусад орнуудад үлгэр дууриалал болох амжилттай туршлага болжээ (“Cervical Cancer Prevention Through HPV Vaccination in Low- and Middle-Income Countries in Asia, Cervical Cancer Prevention Through HPV Vaccination”, Asian Pacific Journal of Cancer Prevention, 2018)

2. ХОЁР

2012 онд Улаанбаатар хотын Баянгол, Багануур дүүрэг, Сэлэнгэ, Өмнөговь аймагт оршин суугаа охидуудад умайн хүзүүний хавдраас сэргийлэх зорилгоор хийсэн Гардасил вакцины үр дүнг судлах судалгаанд 1900 орчим 18-23 насны эмэгтэйчүүдийг хамруулан судлахад 3 тун вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдэд 6 жилийн дараа умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирусын 16-р хэв шинжийн тархалт 10 дахин буурсан буюу вакцин үр дүнтэй байсан бөгөөд энэ вакцин эмэгтэйчүүдийн жирэмслэлт, төрөлтөд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй байсан.

3. ГУРАВ

Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн дунд Хүний папиллома вирус болон умайн хүзүүний хорт хавдрын талаар мэдлэг туйлын хангалтгүй байсан тул олон нийтэд энэ чиглэлийн мэдээлэл түгээх шаардлагатайг харуулж байсан (HPV genoprevalence and HPV knowledge in young women in Mongolia, five years following a pilot 4vHPV vaccination campaign, Papillomavirus Research, 2018)

4. ДӨРӨВ

Умайн хүзүүний хавдраас сэргийлэх вакцины 1 тун хийлгэсэн эмэгтэйчүүдэд вакцин хийлгэснээс хойш 7 жилийн дараа хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй 16 болон 18-р хэв шинжийн вирусын тархалт  92% буурсан бөгөөд вакцинд хамрагдсан эмэгтэйчүүдийн 90%-д дархлаа тогтсон хэвээр байсан. Энэ нь вакцин хүрэлцээгүй нөхцөлд нэг тун вакцин хийх нь ч уг вирусээс хамгаалах боломжтой гэдгийг илтгэж байна (A single dose of quadrivalent human papillomavirus (HPV) vaccine is immunogenic and reduces HPV detection rates in young women in Mongolia, six years after vaccination, Vaccine, 2020)

5. ТАВ

Өсвөр насны охидтой эцэг эх, сургуулийн дунд ангийн багш болон  эрүүл мэндийн байгууллагын ажиллагсадын дундах форматив судалгаагаар Хүний папиллома вирусын эсрэг вакцины талаарх мэдлэг дутмаг, өмнөх сөрөг  мэдээлэл давамгайлж байсан (Determining knowledge, attitudes and practices towards cervical cancer and the HPV vaccine in preparation for vaccine demonstration in Mongolia, Cogent Medicine, 2020)

6. ЗУРГАА

Хорт хавдрын гол эрсдэлт хүчин зүйлийн нэг болох тамхитай тэмцэхэд тамхины татварын бодлого маш чухал байдаг. Манай улсад 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 30%-иар нэмэгдсэн импортын татвар хууль бус тамхины нөхцөл байдалд хэрхэн нөлөөлж байгааг судлахад тамхины татвар нэмэгдэхээс өмнө 7494 тамхины хайрцагнаас 15.4% нь хууль бус байсан бол тамхины импортын албан татвар нэмэгдсэний дараа энэ тоо 13.6% болж буурсан буюу нөлөө үзүүлээгүй байсан (The impact of a 2018 tax increase on illicit cigarette trade in Mongolia – baseline results, Tobacco induced disease, 2018)

7. ДОЛОО

2018 оны 1 дүгээр сарын 1-нээс тамхины онцгой албан татвар 10%-иар нэмэгдсэний дараа хууль бус тамхины эзлэх хувь 6.3% болж буурсан бөгөөд тамхины татвар нэмэгдэх нь хууль бус тамхины нөхцөл байдалд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй үр дүн гарсан. Хууль бус тамхины үйлдвэрлэгч орны хувьд Солонгос болон Украин улсад үйлдвэрлэсэн тамхинууд эзэлж байв (Impact of tax increases on illicit cigarette trade in Mongolia, Tobacco control, BMJ Journals, 2018)

8. НАЙМ

Евроазийн бүсийн 11 орны 424 эмч нарын дунд хүүхдийн хөнгөвчлөх эмчилгээний талаар хийсэн анхны судалгаагаар 3 эмч тутмын 2 нь хүүхдийн хөнгөвчлөх эмчилгээг хэрхэн хийх талаар итгэлгүй байсан бөгөөд манай орны эмч нарын хувьд бүсийн бусад орноос ялгаагүй байсан  (A Multi-Country Assessment in Eurasia: Alignment of Physician Perspectives on Palliative Care Integration in Pediatric Oncology with WHO Guidelines”, Cancer, 2020)

9. ЕС

Евроазийн 11 орны хувьд хүүхдийн хөнгөвчлөх эмчилгээний мэргэжилтнүүдийн хүрэлцээ 18-96% байсан бөгөөд 64%-д нь эмчлэх боломжгүй болсон үед хөнгөвчлөх тусламж үзүүлдэг байсан. Иймд хүүхдийн хөнгөвчлөх тусламж үйлчилгээний асуудалд онцгой анхаарах шаардлагатайг харуулж байсан (Barriers to Early Integration of Palliative Care in Pediatric Oncology in 11 Eurasian Countries, Cancer, 2020)

Эх сурвалж: ikon.mn

Сурталчилгаа
Сурталчилгаа
Цаг үеийн мэдээ3 өдөр өмнө

АЖЛЫН_БАЙРНЫ_ӨДӨРЛӨГ-т ажил хайгч иргэдийг урьж байна.

Цаг үеийн мэдээ6 өдөр өмнө

Коллеж, МСҮТ-ийн суралцагч, оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих смарт карт олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Цаг үеийн мэдээ7 өдөр өмнө

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Зөвлөгөө1 долоо хоног өмнө

Эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө UNICEF

Цаг үеийн мэдээ1 долоо хоног өмнө

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ”-нд хамрагдах иргэдийг бүртгэж байна.

Цаг үеийн мэдээ1 долоо хоног өмнө

Нээлттэй ажлын байрны өдөрлөг

Цаг үеийн мэдээ1 долоо хоног өмнө

Нээлттэй ажлын байрны өдөрлөг

Цаг үеийн мэдээ2 долоо хоног өмнө

“Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээ” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эхний төгсөгчдөд Батламж, тодорхойлолт гардуулав.

Цаг үеийн мэдээ2 долоо хоног өмнө

Аялал жуулчлалын салбарын сургалтанд урьж байна.

Цаг үеийн мэдээ3 долоо хоног өмнө

Дэд төвүүдэд тулгуурлан гарааны бизнесийг хөгжүүлнэ

Цаг үеийн мэдээ5 сар өмнө

“Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-нд хамрагдах иргэдийн бүртгэл 2020 оны 05 дугаар сарын 07-25-ны өдрийн хооронд зохион байгуулагдана.

Ажлын ярилцлага1 жил өмнө

Ажлын ярилцлагын өмнө бэлтгэх 15 зүйл

Ажил мэргэжлийн чиг баримжаа1 жил өмнө

Монголд ирэх таван жилд хамгийн эрэлттэй байх 10 МЭРГЭЖИЛ

Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт12 сар өмнө

Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн загвар

Харилцаа, Хандлага7 сар өмнө

Харилцаа гэж юу вэ ?

Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт12 сар өмнө

Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах тендерийн урилга

Ажил мэргэжлийн чиг баримжаа1 жил өмнө

СЧАМЧБО- ажил мэргэжил гэж юу вэ?

Ажил мэргэжлийн чиг баримжаа1 жил өмнө

Мэргэжил сонголт амжилтын баталгаа

Видео2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газар үзүүлж байна

Видео2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газар үзүүлж байна