Connect with us

Цаг үеийн мэдээ

Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо

Нийтэлсэн

-

Иргэн та нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо. Эхний ээлжид Насны хишиг, Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, Ихэр хүүхдийн тэтгэмж, Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж, Одонтой ээжийн тэтгэмжийг цахим системээр дамжуулан авах боломжтой. Үүний тулд цахимаар хүсэлтээ илгээн өөрийн дансаа халамжийн нэгдсэн системд бүртгүүлээрэй.

Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд Нийгмийн халамжийн нэгдсэн систем болох ehalamj.mn системийг нэвтрүүллээ.

Цахим систем нэвтэрснээр нийгмийн халамжийн хөтөлбөрт хамрагдахын тулд өмнө нь олон тооны баримт материал бүрдүүлдэг байсан бол 39 нэр төрлийн баримтыг өөрийн биеэр халамжийн байгууллагад ирж бүрдүүлэх шаардлагагүй боллоо. Тодруулбал, дээрх мэдээллийг төрийн мэдээллийн нэгдсэн сангаас авах юм.

Цаашид бид бүхий л халамжийн үйлчилгээг цахимжуулах бөгөөд иргэд халамжийн нэгдсэн систем буюу ehalamj.mn-д дансаа бүртгэж, өөрийн бүртгэлээ хийхэд хангалттай.
Нийгмийн халамжийн нэгдсэн системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв хамтран хэрэгжүүлж байна.

Сурталчилгаа
Сурталчилгаа
Авлигын эсрэг үйл ажиллагаа7 сар өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Авлигын эсрэг үйл ажиллагаа7 сар өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ11 сар өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө11 сар өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө11 сар өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео1 жил өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео1 жил өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео1 жил өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео2 жил өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео2 жил өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе