Connect with us

Цаг үеийн мэдээ

2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг хэлэлцэв

Нийтэлсэн

-

ийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээг төлөвлөснөөс 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.35 хувиар өссөн дүнтэй байна. Мөн их засварын ажил 54 хувьтай, урсгал засварын ажил 49 хувьтай, гадна шугамын шахалт, УДДТөв доторх насос тоноглолын засвар үйлчилгээ, халаалтын ялтсан бойлерын угаалга, гадна бохирын шугамын угаалга, бохирын худаг цэвэрлэх ажлууд хийгдэж эхэлсэн. Нийт их урсгал засварын ажил 52 хувьтай байгаа аж. Түүнчлэн нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хангамж, үнийг тогтвортой байлгах ажлын хүрээнд тодорхой ажлуудыг үе шаттай хийж хэрэгжүүлж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Өөрийнхөө дулааныг хангаж байгаа айл өрх, аж ахуйн нэгж бүр аюулгүй байдлаа дулааны улиралд хангах үүрэгтэй. Түүнд нь хот, дүүрэг, хороодын удирдлагууд, хэсгийн ахлагчид, мэргэжлийн хяналт гээд бүх холбогдох байгууллагууд тусламж, дэмжлэг үзүүлэн зөвлөж ажиллах шаардлагатай” хэмээв.

Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний өнөөгийн байдлыг танилцууллаа

Мөн хуралдаанд Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хүргэлээ.

Улаанбаатар хотод 1915-2020 оны хооронд томоохон хэмжээний хохирол бүхий нийт 40 үер болсноос 60 хувь нь 2000-2009 онд болсон бөгөөд шар усны үер, уруйн үер, аадар борооны үер болон гүний усны зэрэг олон төрлийн үер болж байжээ. Нийт 40 үерийн 43 хувийг нь голын үер, 50 хувийг нь уулын жалга, сайр дагуу урсаж ирсэн уруйн үер байна.  Инженерийн бэлтгэл арга хэмжээний хүчин чадлын хувьд үерийн хамгаалалтын далан суваг 148 км, авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээ 187 км, ус хүлээн авах шүүрт худаг 3478, хөрсний ус зайлуулах шугам сүлжээ 16.5 км, тосох байгууламж зургаа, насос станц нэг байна.

Улаанбаатар хотын хэмжээнд ашиглагдаж буй нийт 148км урт үерийн хамгаалалтын барилга байгууламж насжилтын хувьд 67 хувь буюу 100км орчим нь 1966-1987 онд, 33 хувь нь 48км 1987-2020 онуудад баригдсан, нийт 187км урт авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээнээс 16-н гол магистраль шугам буюу 80 хувь нь 1970-1980 онуудад баригдаж, ашиглалтын хугацаа бүрэн дууссан байна. Эдгээрээс 60 байршилд сувгийн хийц өөрчилж зөвшөөрөлгүй авто зогсоолын барилга байгууламж барьсан, 1825 байршилд газар олголт хийгдсэн, 3227 айл өрх үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан зөрчилтэй байна гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг улам эрчимжүүлэх, өвөлжилтийн үед хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулааны эх үүсвэрийн хөрөнгийг зохих эх үүсвэрийн дагуу шийдвэрлэх, авто замын тусгай зориулалтын бодисыг худалдаж авах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст өгсөн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Ёс зүйн дүрэм1 өдөр өмнө

Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн тайлан

Видео1 өдөр өмнө

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг ойртуулж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “ОРОЛЦОО” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна

Цаг үеийн мэдээ1 өдөр өмнө

ОРОЛЦОО төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ

Иргэд, ААНБ-д үзүүлэх үйлчилгээ2 долоо хоног өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 долоо хоног өмнө

🚀🚀ШИЛДЭГ “СТАРТ-АП” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЗАР

Ил тод байдал2 долоо хоног өмнө

✨ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТАНХИМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЗАР

Ажлын зарууд2 долоо хоног өмнө

🏡🌳 НОГООН АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Ажил мэргэжлийн чиг баримжаа2 долоо хоног өмнө

📣Ажил хайгч иргэд та бүхнийг ”Жой Тройзон” ХХК-ийн #АЖЛЫН_БАЙРНЫ_ӨДӨРЛӨГ-т хүрэлцэн ирэхийг урьж байна.

Ажлын байрыг дэмжих хөтөлбөр2 долоо хоног өмнө

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛАХАД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ /Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр/

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 долоо хоног өмнө

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2021 оны ажлыг дүгнэх тухай

Цаг үеийн мэдээ2 сар өмнө

Манай салбар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа

Мэдээ2 сар өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ”

Цаг үеийн мэдээ3 сар өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

Цаг үеийн мэдээ3 сар өмнө

Манай улсын нийт ажиллах хүч буюу 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас, Үүний 52 хувь нь эрэгтэйчүүд байна

Өдөрлөг, яармаг зохион байгуулах3 сар өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 03-Р САРЫН 14-НД БОЛНО

Видео3 сар өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг олгож байна.

Видео4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Видео4 сар өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахмадын тэтгэврийг нэмэгдүүлсэн асуудлаар “Долоо хоног” тоймчийн хөтөлбөрт мэдээлэл өглөө

Цаг үеийн мэдээ5 сар өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, МҮОНРТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцлоо

Цаг үеийн мэдээ5 сар өмнө

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2021 оны ажлын үр дүнг тоймлон хүргэж байна