Connect with us

CV бэлтгэх

CV-г хэрхэн амжилттай бичих вэ?

Нийтэлсэн

-

CV гэж юу вэ?

CV (Curriculum Vitae) гэдэг нь тухайн хүний боловсролын болон мэргэжлийн түүхийн тойм ба үүнийг ажлын байрны анкет бөглөхөд ашигладаг юм.

CV нь ажил олгогчид өөрийнхөө авьяас, ур чадвар, боловсрол, туршлагаа борлуулах гэрчилгээ юм. Уг маягт тухайн ажил хайгчийн талаарх үндсэн мэдээлэл, хувийн шинж чанаруудыг гаргаж ирэхэд чиглэгдсэн байдаг ба тус мэдээллүүд үнэн зөв байх ёстойг анхаарах хэрэгтэй.

CV бичих “Ганц шилдэг арга, бүтэц” гэж байхгүй. Та Cv-г  өөрийн хүссэн бүтцэд оруулж бэлдэж болно.

Ажил олгогчид CV нд юу хамгийн чухал бэ? гэдгийг доорх байдлаар жагсаажээ

  • 45% өмнөх ажлын туршлага (хамгийн чухал хэсэг нь өмнө эрхэлж байсан ажлын туршлага байдаг юм)
  • 35% мэргэжил ба чадвар (Хаана ямар сургууль дүүргэсэн гэх мэт)
  • Уншихад хялбар байх нь 25%-ийг эзэлдэг (таны CV уншиж байгаа хүнд ойлгомжтой, товч, уншихад хялбар байх ёстойг санаарай)
  • Ажил олгогчид CV нд юу хамгийн чухал бэ?гэдгийг доорх байдлаар жагсаажээ.
  • 16% Ололт амжилт (таны бүтээсэн амжилт чухал ч нэн түрүүнд дурдагдах зүйл биш гэдгийг анхаараарай)
  • 14% Зөв бичгийн дүрэм ба хэлзүй (таны CV хэлзүй болон бичгийн алдаагүй байх хэрэгтэй. Энэ нь таны онолын мэдлэгийн түвшинг давхар агуулдаг юм)
  • 9% боловсрол
  • Хувийн онцлог шинж 9%
  • Зорилго 3% (таны орохыг хүсэж буй ажлын байр)
  • Түлхүүр үг ашиглах 2%
  • Холбоо барих шугам 1% (холбоо барих утас,э-мэйл хаяг гэх мэт )
  • Хувийн туршлага 1%
  • Компьютерийн мэдлэг 1% зэрэг юм

CV-нд ямар мэдээлэл оруулах вэ?

  • Хувийн мэдээлэл:
  • Овог нэр:
  • Төрсөн он сар:
  • Гэрийн хаяг:
  • Утас:
  • e-mail:
  • Боловсрол ба мэргэжил: таны боловсролын түвшин, төгссөн сургууль гэх мэт
  • Ажлын туршлага: өмнө нь эрхэлж байсан ажил, хуримтлуулсан бүх туршлагаа энд дурдана. Таны хийж байсан ажил болон олж авсан туршлага хоорондоо зохицих ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй.
  • Таны сонирхол ба зорилго: энэ хэсэг нь маш товч, оновчтой байх ёстой. Нэгэн хэвийн, уйтгартай зүйл бичхээс зайлсхий. Жишээ нь: ном унших, зурагт үзэх, сагсан бөмбөг тоглох зэрэг зүйлс оруулах хэрэггүй. Таны сонирхол зорилго таны хүсч буй ажлын байртай уялдах хэрэгтэйг мартаж болохгүй.
  • Чадвар: Хэлний мэдлэг, комьютерийн мэдлэг гэх мэт

CV бэлдэхдээ гаргадаг нийтлэг алдаануудыг ажил олгогчдын зүгээс дараах байдлаар тодорхойлжээ:

  • Зөв бичгийн дүрэм ба хэлзүйн дүрмийн алдаа 56%
  • Тухайн ажлын байрын шаардлага хангахгүй байгаа байдал 21%
  • Хэт нуршуу эсвэл хангалтгүй ажлын түүх
  • Тохиромжгүй бичгийн хэлбэр, түлхүүр үг ороогүй 11 %
  • Ололт амжилтаа тусгаагүй 9%
  • Эргээд холбоо тогтоох асуудал 8%
  • Тодорхойгүй зорилго 5%
  • Худлаа мэдээлэл:
  • Зураг хавсаргах явдал 5% (CV-нд ихэнх тохиодолд зураг хавсаргадаггүй)

CV ямар хэмжээтэй байх вэ?

Албан ёсны хэмжээ байдаггүй ч ерөнхийдөө шинээр төгсөгчдийн хувьд А4 хэмжээний 2 нүүрээс их биш байх, харин академик түвшинд 4-5 нүүр байхыг зөвшөөрдөг.

MLC training хамт олон

Сурталчилгаа
Сурталчилгаа
Авлигын эсрэг үйл ажиллагаа7 сар өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Авлигын эсрэг үйл ажиллагаа7 сар өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ11 сар өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө11 сар өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө11 сар өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео1 жил өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео1 жил өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео1 жил өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео2 жил өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео2 жил өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе