Connect with us

Бусад

Шүдээ хэрхэн арчлах талаар куба эмч нарын өгч буй 10 зөвлөгөө

Published

on

Куба улс нь эрүүл мэндийн үйлчилгээгээрээ дэлхийд алдартай бөгөөд эмнэлгийн үйлчилгээ авахаар энэ улсыг зорьж буй хүмүүсийн тоо улам нэмэгдсээр байгаа юм.

Түүнчлэн тус улсын эрүүл мэндийн тогтолцоо нь эмч мэргэжилтний ур чадвар, техник технологийн дэвшлээс гадна ёс зүйг чухалчилдаг.

Анагаах ухааны салбарт хүндтэй байр суурь эзэлдэг тус улсаас Нүүр амны гажиг заслын зөвлөх эмч Роберт Масиас Гил, нүүр амын мэс заслын тэргүүлэх зэргийн эмч Лида Кюйноненс Теран нар манай улсад ажиллахаар ирээд байгаа юм. Роберт эмч салбартаа 40 жил ажиллаж буй бол Лида эмч 20 жилийн туршлагатай билээ.

Тэд “Хамгийн сайн эмч бол хүний жинхэнэ шүдийг эрүүл хэвээр нь хадгалж чаддаг эмч” хэмээн тодорхойлсон бөгөөд шүдээ хэрхэн арчлах талаар хэрхэн зөвлөснийг хүргэж байна.

  1. Шүд эрүүл байх гол үндэс нь зөв угаах арга. Оо нь тогтсон өнгөрийг л цэвэрлэдэг. Харин зөв угаах техникээр шүдээ бүрэн цэвэрлэж болно. Хэрэв хэрхэн зөв угаахыг мэдэхгүй байвал шүдний эмнэлэгт хандан мэргэжлийн эмчээр заалгах хэрэгтэй.
  2. Эрүүл шүдтэй байсан ч шүдний эмнэлэгт тогтмол очиж байх нь зүйтэй. Мөн гурван сардаа нэг удаа эмнэлэгт бүрэн угаалгаж байх нь зөв.
  3. Амны хөндийгөө эрүүл байлгахад энэ талын боловсрол чухал ба тэрхүү боловсролыг гэр бүлүүд хүүхдэдээ багаас нь олгох хэрэгтэй. Тухайлбал, Куба улс амны хөндийгөө эрүүл байлгах тухай телевизийн хичээлийг оргил цагуудаар гаргахаас гадна сурагчдад мэдлэг олгох хичээлийн тусгай цагтай.
  4. Хүүхдийг дөнгөж төрөхөөс нь эхлээд буйлыг нь бинтээр цэвэрлэж байх нь амны хөндийг угаадаг гэх анхны ойлголтыг өгдөг.
  5. Гурван нас хүртэл шүдийг нь угааж хэвшүүлснээр хүүхэд шүдээ байнга угаах зуршилтай болгоно.
  6. Сүүн шүд цоорч тал нь унах, хорхойтож авахуулснаас байнгын шүд цагаасаа өмнө буюу паалан нь гүйцэд бэхжээгүй байхдаа ургадаг. Ийнхүү хамгаалалтгүй шүд ургаснаар гэмтэх, өвчлөх магадлал асар их.
  7. Чихрийг цөөн цөөнөөр олон удаа өгснөөс нэг удаад бөөнд нь өгөх хэрэгтэй. Жишээлбэл, Швед гэр бүлүүд долоо хоногийн нэг өдөрт чихэр, амттаны төрлийн зүйлс идэхийг хүүхдүүддээ зөвшөөрдөг аж. Голдуу Бямба гарагт товлодог энэ өдөр хүүхдүүд хүссэн хэмжээгээрээ чихэр идэж, дараагаар нь шүдээ сайтар угаадаг. Бусад өдөрт чихэрлэг хүнс хэрэглэдэггүй.
  8. Хүүхдийн шүдийг чихэрлэг, жимсний амттай оогоор угааж болохгүй. Учир нь хүүхдүүд ооныхоо амтад орсноор шүдээ угааж, цэвэрлэх биш оогоо иддэг болох нь ажиглагджээ.
  9. Хатуу зүйлээс татгалзаж, зөөлөн хоол хүнс хэрэглэж байгаа нь шүдний гажиг үүсэхэд ихээхэн нөлөөлж байна. Хүүхдийг жаахан гэлтгүй 2-3 насанд нь ч гажиг заслын мэргэжийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Хэрэв хүүхдийн зуулт буруу, шүдэнд бага ч гэсэн гажиг үүссэн байвал богино хугацаанд бүрэн эмчилдэг.
  10. Сүүлийн жилүүдэд имплант шүдний салбар эрчимтэй хөгжиж шинэ тутамд өндөр технологиуд гарч байгаа. Гэхдээ ямар ч өндөр технологи жинхэнэ шүдийг орлохгүй тул шүдээ сайтар хамгаалах хэрэгтэй.
Сурталчилгаа
Сурталчилгаа
Цаг үеийн мэдээ5 цаг өмнө

ЦАР ТАХЛЫН ҮЕД АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СЭРГЭЭХ ХӨТӨЛБӨР

Цаг үеийн мэдээ5 цаг өмнө

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2021

Цаг үеийн мэдээ6 цаг өмнө

АХМАДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2021

Цаг үеийн мэдээ2 өдөр өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон түрээсийн төлбөрийн хөнгөлөлтийн мэдээлэл

Цаг үеийн мэдээ5 өдөр өмнө

Б.Ууганбат: Иргэн өөрийгөө ойрын хавьтал болсон гэдгийг тодорхойлохгүй

Цаг үеийн мэдээ6 өдөр өмнө

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн “ сарын аян 2021

Цаг үеийн мэдээ1 долоо хоног өмнө

Хотын дарга зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд МҮЭХ-той хамтран ажиллана

Цаг үеийн мэдээ1 долоо хоног өмнө

Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл

Цаг үеийн мэдээ1 долоо хоног өмнө

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс цахимд бүртгүүлсэн данс руу шууд олгож эхэллээ.

Цаг үеийн мэдээ1 долоо хоног өмнө

Д.Сумъяабазар: Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль Улаанбаатар хотод нийгэм, эдийн засгийн хувьд томоохон дэвшил авчирна

Видео3 долоо хоног өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Видео3 долоо хоног өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ4 сар өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө4 сар өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө4 сар өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео6 сар өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео8 сар өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео10 сар өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 жил өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 жил өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе