Connect with us

Цаг үеийн мэдээ

Амны хаалт үйлдвэрлэхэд хотоос дэмжлэг үзүүлнэ

Published

on

Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шинэ төрлийн халдварын  цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар ДЭМБ болон БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр коронавирусийн халдвараар нийт 87003 хүн өвчилсөн, 2977 хүн нас барсан, 851 сэжигтэй тохиолдол, бүрэн эдгэрсэн 41675 иргэн эмнэлгээс гарсан байна. Коронавирусийн халдвар БНХАУ-аас гадна 57 улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд Эквадор, Катар улсуудад шинээр илэрчээ. Филиппин, Япон, Франц, БНСУ, Иран, Итали улсуудад уг халдвараар хүн нас барсан 87 тохиолдол бүртгэгджээ.

Харин Монгол Улсад энэ төрлийн халдвар бүртгэгдээгүй ч дамжин орж ирэх өндөр магадлалтай байгааг ДЭМБ-аас сэрэмжлүүлсээр байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д хоёр хүн, Сэлэнгэ аймагт нэг хүн гээд нийт 302 хүнийг ажиглалтад тусгаарлаж байгаа аж. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн хяналтыг цэгийг ажилуулж, иргэдэд зөвлөмж мэдээлэл хүргэж байна. Коронавируст “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үйл ажиллагааг хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлж буй нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хэрэгжүүлэх ажлыг сайжруулах зорилгоор өртөөчилсөн дадлага, сургалтыг Сүхбаатар нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байгааг дуулгасан юм.

Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нөөцлөлтийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр энэ үеэр танилцууллаа. БНХАУ болон дэлхийн зарим улс оронд гарсан шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд нийслэлийн хүн амыг хүнсээр хангах албаны мэргэжлийн 32 анги, таван  худалдааны  төв, 27 хүнсний үйлдвэр, дүүргүүдийн Хүнсээр хангах албаны мэргэжлийн 108 анги, томоохон зах, худалдааны 36 төвүүдээс хүнсний нөөцлөлтийн талаар долоо хоног тутам авч мэдээлэл авч нэгтгэж байгаа аж.  Өнөөдрийн байдлаар хүнсний нөөцлөлт хэвийн хэмжээнд байна. Нөөцийн махны үнийн хөөрөгдөл, хоомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Өргөтгөсөн худалдаа”-г зохион байгуулахад хамтран ажиллах талаар бөөний худалдааны томоохон 11 зах худалдааны төвүүдийн удирдлагуудтай уулзалт хийсэн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэллээ. Тэрбээр “Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн мах бүрдүүлэлт, хадгалалт хэвийн үргэлжилж байна. Мөн болзошгүй гамшгийн үед хоол хүнсээр хангах ажлын хүрээнд хоол хүнсээр хангах мэргэжлийн ангийн гэрээг байгуулж, зарим хоол үйлдвэрлэлийн хүчин чадлын судалгааг гаргасан” гэдгийг онцоллоо.

Хуралдааны үеэр коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлд  автомашинаар зорчих хөдөлгөөний зохион байгуулалтад оруулах зарим арга хэмжээнүүд талаар мөн танилцуулга мэдээлэл хийгдлээ.

Нийслэлд 530,000 автомашин бүртгэлтэй байдаг ба хөдөлгөөнд оролцож байгаа нь 420,000 автомашин гэсэн тооцоолол байдаг аж. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд одоо мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалтын хяналт шалгалтыг сайжруулах, улсын дугаарын тэгш сондгой дарааллаар явуулах, долоо хоногт хоёр удаа хөдөлгөөний хязгаарлалтад хамрагдах байдлаар зохицуулах болон өглөө оройн хөдөлгөөний ачаалалтай үеэр орон нутгийн дугаартай автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлах саналтай байгааг нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр хэлэв.

Жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд амны хаалтыг үйлдвэрлэж нийлүүлэх бүрэн боломжтой байгаа талаар нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан хэлсэн юм. Тэрбээр “Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 27 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзсан. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бидний үйлдвэрлэсэн амны хаалтыг худалдан авах, стандартын дагуух материалын олдоц муу байгаа зэрэг асуудлыг шийдэх өгөхийг хүссэн. Өнөөдрийн байдлаар 20 мянган амны хаалт бэлэн байна” гэв.

Ийнхүү цаг үеийн асуудлаар онцгой комиссын гишүүд асуулт асууж, санал хэлж байв. Тодруулбал, Багануур дүүргийн Засаг дарга Ц. Сандаг-Очир “Хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан хорионд орсон ажилтнуудаа зарим аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд халах шийдвэрийг гаргаж байна. Цаг үеийн байдлаас болж гэнэтийн шийдвэр гарсан учраас иргэдийг ажлаас нь халах, цалингаас нь хасах арга хэмжээг авч болохгүй гэдгийг нийслэлийн Онцгой комиссоос аж ахуйн нэгжүүдэд чиглэл болгох хэрэгтэй” гэсэн юм. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат “Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотод гуравдугаар сарын 30-ныг хүртэл бараг бүх төрлийн үйлчилгээний газруудыг хязгаарласан байгаа. Мөн худалдаа, эрхлэгчдийн хувьд орлого нь үндсэндээ хаагдсан, бараа татан авалт саатсан зэрэг хүнд нөхцөлд байна. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин, түрээсийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх талаар нийслэлийн удирдлагууд анхаарч өгөхийг хүсч байна” гэв.

Хуралдааны төгсгөлд нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан автомашины зорчих хөдөлгөөнд тавих хяналтыг үргэлжлүүлэн зохион байгуулах, нийслэлд зорчих авто машины хөдөлгөөнд шаардлагатай хязгаарлалт хийж хөдөлгөөний зохион байгуулалтад анхаарах, жижиг дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих амны хаалт, хамгаалах хувцас оёж үйлдвэрлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай зээл олгох асуудлыг олон улсын байгууллага болон банк, санхүүгийн байгууллагаар шийдвэрлүүлэх, нийслэлд орон гэргүй, гадуур амьдардаг иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, түр байрлуулах арга хэмжээг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Мөн сайжруулсан түлшний хоёрдахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барих шийдвэрийн дагуу энэ сарын 10-ны дотор газрын судалгааг гаргаж ирүүлэхийг Засаг дарга Ч.Раднаабазарт үүрэг болголоо. Түүнчлэн шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд, өрх толгойлсон эцгийн  ажлын цагийг хорогдуулах тухай А/268 тоот захирамжийг нутгийн захиргааны албан байгууллагуудыг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон юм.

Сурталчилгаа
Сурталчилгаа
Зөвлөгөө4 өдөр өмнө

Зохистой хөдөлмөр эрхлэлт гэж юу вэ?

Цаг үеийн мэдээ6 өдөр өмнө

ЦАР ТАХЛЫН ҮЕД АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СЭРГЭЭХ ХӨТӨЛБӨР

Цаг үеийн мэдээ6 өдөр өмнө

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2021

Цаг үеийн мэдээ6 өдөр өмнө

АХМАДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2021

Цаг үеийн мэдээ1 долоо хоног өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон түрээсийн төлбөрийн хөнгөлөлтийн мэдээлэл

Цаг үеийн мэдээ2 долоо хоног өмнө

Б.Ууганбат: Иргэн өөрийгөө ойрын хавьтал болсон гэдгийг тодорхойлохгүй

Цаг үеийн мэдээ2 долоо хоног өмнө

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн “ сарын аян 2021

Цаг үеийн мэдээ2 долоо хоног өмнө

Хотын дарга зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд МҮЭХ-той хамтран ажиллана

Цаг үеийн мэдээ2 долоо хоног өмнө

Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл

Цаг үеийн мэдээ2 долоо хоног өмнө

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс цахимд бүртгүүлсэн данс руу шууд олгож эхэллээ.

Видео4 долоо хоног өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Видео4 долоо хоног өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ4 сар өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө4 сар өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө4 сар өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео7 сар өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео9 сар өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео10 сар өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 жил өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 жил өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе