Connect with us

Цаг үеийн мэдээ

Олон нийт цуглаж болзошгүй газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл зогсоолоо

Published

on

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, CoVid19 -ын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор иргэдийг аюулгүй байлгах, эрсдэлээс хол байх нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Хуралдааны эхэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар CoVid19-ын халдварын тархалтын мэдээллийг танилцууллаа.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Өнөөдрийн 2020/02/26 12 цагийн байдлаар Дэлхий дахинд 80239 хүн өвчилж, 2666 хүн нас барсан, 29776 хүн бүрэн эдгэрч, 79108 хүн ажиглалтын байдалтай байна. Монгол улсад өнөөдрийн байдлаар шинэ коронавирусын халдвар бүртгэгдээгүй байна. Харин 218 хүнд вирус судлалын шинжилгээ хийгдэж, лабораторийн шинжилгээгээр 165 хүнээс вирусын халдвар илрээгүй сөрөг гарлаа. Ажиглалтад Дорнод аймагт 5, Замын-Үүдэд 104, ОБЕГ-ын Жаргалант сувилалд 17 хүн байна. НОК-ын даргын шийдвэрээр 2020 оны хоёрдугаар сарын 07-ны өдрөөс нийслэлийн шалган нэвтрүүлэн 8 товчоонд эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг гүйцэтгэж эхэлсэн. Хоёрдугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийслэл рүү орсон тээврийн хэрэгсэл 735, гарсан 778 тээврийн хэрэгслээр  нийтдээ 3701 иргэн зөөвөрлөгдөн зорчиход сэжигтэй тохиолдол илрээгүй байна” гэв. Үүний дараагаар Нийслэлийн онцгой комиссын дарга С.Амарсайхан урьдчилан сэргийлэх чиглэлд авах зарим арга хэмжээний талаарх шийдвэрийг танилцууллаа.

Үүнд:

  • – Хоёрдугаар сарын 27-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг УОК-ын шийдвэрийн дагуу тусгай хуваарьт шилжүүлж,тусгай зохицуулалттайгаар иргэдэд хүргэх
  • – Эрүүл мэндийн шалтгаан, ар гэрийн гачигдал, хотод тусгай үүрэг гүйцэтгэх албан томилолттой гэсэн гурван шалтгаанаас бусад ямар ч шалтаг шалтгаантай байсан нийслэл болон хөдөө орон нутаг руу явах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны өдрийн найман цаг хүртэл хатуу хориглов.

– Баар, цэнгээний газрууд, караоке, фитнесс, саун, иог, цэнгээнт бүжиг, дэн буудал, амралтын газар, цанын бааз зэргийн  үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл зогсоов.

– Нийслэлийн нутгийн захиргааны бүх албан хаагчдыг гадаадад амралт, сургалт, томилолтоор явахыг хориглов.

– Ресторан, кафены үйл ажиллагааг оройн 22 цаг хүртэл ажиллуулахаар болов. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг бүх дүүргийн Засаг дарга, мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат шатандаа хариуцлагатай хэрэгжүүлж, иргэд олон нийтэд үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэн ажиллах”-ыг үүрэг чиглэл болголоо.

Мөн дэлхий нийтээр коронавирусын халдвар хурдцатай тархаж байгаа хүнд цаг үед иргэн бүр хичээж халдвар авахгүйн тулд туйлын хариуцлагатай байхад онцгой анхаарах шаардлагатай байна” гэдгийг тэрбээр онцоллоо.

Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сурталчилгаа
Сурталчилгаа
Цаг үеийн мэдээ3 days өмнө

0-3 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХОД ТАВИГДАХ ШАЛГУУР, НӨХЦӨЛ ТОДОРХОЙ БОЛЛОО

Цаг үеийн мэдээ4 days өмнө

УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

Цаг үеийн мэдээ4 days өмнө

Нийслэлээс иргэн, хуулийн этгээдэд зориулсан төрийн 20 үйлчилгээ “E-MONGOLIA”-д нэмэгдлээ

Цаг үеийн мэдээ6 days өмнө

НИЙСЛЭЛИЙН 2021 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ЗАРЛАГЫН 6-Р САРЫН МЭДЭЭ

Цаг үеийн мэдээ2 weeks өмнө

ШИЛДЭГ “START UP” ЗАЛУУЧУУДАД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ ЗАРЛАЛ

Цаг үеийн мэдээ3 weeks өмнө

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 671 АЖЛЫН БАЙРЫГ НЭЭЛТТЭЙ ЗАРЛАЛАА

Цаг үеийн мэдээ3 weeks өмнө

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Түр хорооны гишүүд дэмжлээ

Ил тод байдал3 weeks өмнө

БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

Ил тод байдал3 weeks өмнө

БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Uncategorized4 weeks өмнө

15-34 насны ажил идэвхтэй хайж байгаа залуучуудад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

Авлигын эсрэг үйл ажиллагаа4 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Авлигын эсрэг үйл ажиллагаа4 months өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ8 months өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө8 months өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө8 months өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео10 months өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео12 months өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео1 year өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 year өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 year өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе