Connect with us

Цаг үеийн мэдээ

Нийслэлээс 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарлалаа

Published

on

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгох А/01 тоот захирамж гаргалаа. Захирамжтай холбоотойгоор Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам, Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх үүрэг өгсөн. Мөн зорилтот жилийн хүрээнд байгууллага нэгж бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусгаж,  үйл ажиллагаагаа уялдуулан ажиллахыг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дарга нарт үүрэг болгосон” хэмээн онцоллоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Хотын Захирагчийн энэ оны хамгийн эхний буюу 01 тоот захирамж нь хотын стандарттай холбоотой байгаа. Стандартыг хэрэгжүүлэх ажил нь зөвхөн нийслэлийн ажил биш. Стандартыг хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Шинээр ажил гүйцэтгэхээр тендерт орж байгаа компаниудыг ч тодорхой стандарттай байхыг шаардаж байгаа” гэлээ. 2020 онд олон улсын стандартад нийцсэн цогц дүрэм журмыг боловсруулж байгаа бөгөөд иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлж мөрдүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Тус ажлын хүрээнд хотын бүхий л салбарт стандартыг дагаж мөрдүүлэн ажиллахаар болжээ.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтод жил болгон зарласантай холбоотойгоор бид нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран хоёрдугаар сарын 1-ний дотор Улаанбаатар хотод иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулахуйц нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй 379 барилгын гадна талын хашаа, хайсыг стандартыг дагуу болгох ёстой гэсэн мэдэгдэл хүргүүлж, зургадугаар сарын 1 гэхэд тэдгээрийг бүрэн аюулгүй болгоно. Мөн бид энэ жил хүүхдийн тоглоомын талбайд тавигдах стандартыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ. Түүнчлэн 2019 онд бид хотын стандартын баримт бичиг болох гурван товхимол  гаргасан. Улаанбаатар хотод өмнө нь стандартын баримт бичиг гэж байгаагүй. Тэгвэл энэ жил 22 нэр төрлийн хотын стандартын баримт бичиг нэмж боловсруулаад батлуулахаар ажиллаж байна” гэлээ.

Ийнхүү “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд Улаанбаатар хот нэг стандарттай болсноор дэлхийн хотуудын жишгээр хөгжиж, хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сурталчилгаа
Сурталчилгаа
Цаг үеийн мэдээ4 өдөр өмнө

Тээврийн хэрэгслийн QR код олгох заавар

Цаг үеийн мэдээ5 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд эргүүлийн 1363 чиглэлд 5000 гаруй албан хаагч ажиллаж байна

Цаг үеийн мэдээ5 өдөр өмнө

“КОВИД-19” халдварын тохиолдол бүртгэгдсэн газруудад өргөтгөсөн шинжилгээ хийнэ

Цаг үеийн мэдээ1 долоо хоног өмнө

“НИЙСЛЭЛИЙГ 2021-2025 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ”, “НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-ийн төсөлд санал авч байна

Цаг үеийн мэдээ2 долоо хоног өмнө

Нээлттэй ажлын байранд урьж байна.

Цаг үеийн мэдээ2 долоо хоног өмнө

Нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоо 87 хувиар буурчээ

Бусад2 долоо хоног өмнө

​Төрийн байгууллагуудад Төрийн албаны зөвлөлөөс зөвлөмж хүргүүллээ

Цаг үеийн мэдээ2 долоо хоног өмнө

“КОВИД-19”-ийн сайн дурын шинжилгээг дараах байршлуудад үнэ төлбөргүй авна

Цаг үеийн мэдээ2 долоо хоног өмнө

Иргэн та гар утаснаасаа дараах байршлуудын мэдээллийг авах боломжтой

Бусад2 долоо хоног өмнө

Иргэдийг сайн дураараа шинжилгээ өгөхийг уриалав

Харилцаа, Хандлага9 сар өмнө

Харилцаа гэж юу вэ ?

Ажлын ярилцлага1 жил өмнө

Ажлын ярилцлагын өмнө бэлтгэх 15 зүйл

Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт1 жил өмнө

Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн загвар

Цаг үеийн мэдээ7 сар өмнө

“Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-нд хамрагдах иргэдийн бүртгэл 2020 оны 05 дугаар сарын 07-25-ны өдрийн хооронд зохион байгуулагдана.

Ажил мэргэжлийн чиг баримжаа1 жил өмнө

Монголд ирэх таван жилд хамгийн эрэлттэй байх 10 МЭРГЭЖИЛ

Ажил мэргэжлийн чиг баримжаа1 жил өмнө

СЧАМЧБО- ажил мэргэжил гэж юу вэ?

Хууль эрх зүй1 жил өмнө

Төрийн албаны тухай хууль / шинэчилсэн найруулга/

Ажил мэргэжлийн чиг баримжаа1 жил өмнө

Мэргэжил сонголт амжилтын баталгаа

Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт1 жил өмнө

Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах тендерийн урилга

Видео2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газар үзүүлж байна