Connect with us

Өдөрлөг, яармаг зохион байгуулах

ТА БҮХНИЙГ “НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” ХӨДӨЛМӨРИЙН НЭГДСЭН ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

Published

on

ТА БҮХНИЙГ “НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” ХӨДӨЛМӨРИЙН НЭГДСЭН ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб ТББ хамтран “Нэг өрх-Нэг ажлын байр” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөгийг 🗓 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 🕙 10.00-16.00 цагийн хооронд МҮЭСТО-д
зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээнд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб ТББ, Карьер хөгжлийн төв, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн, 30 гаруй ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага, бичил бизнес эрхлэгч иргэд оролцох бөгөөд, ажил хайгч иргэд, оюутан залуучууд, төгсөгчдөд үйл ажиллагаагаа сурталчилан таниулж, хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг хүргэх юм.Үйл ажиллагааны хүрээнд иргэд дараах үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Үүнд:
– Ажил хайгч иргэд, оюутан залуучууд тохирох байнгын болон цагийн, түр ажлын байранд зуучлуулах
– Хөдөлмөрийн зах зээл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, карьер төлөвлөлт, мэргэжил сонголтын чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө авах, хувь хүний онцлог, зан чанар, сэтгэл зүйн тест оношилгоо хийлгэх
– Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах, сургалтад бүртгүүлэх
– Бичил бизнес эрхлэгч иргэдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
– 30 гаруй ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагатай нэг дор уулзаж, анхан шатны ажлын ярилцлагад орох
👉Энэхүү арга хэмжээ нь Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс батлан хэрэгжүүлж буй “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн хүрээнд мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан төгсөгчдийн дунд “Ур чадварын уралдаан” зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Арга хэмжээнд хамрагдах ажил олгогчид нь ажил хайгч иргэд, оюутан залуучуудаас гадна мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан төгсөгчдөөс шаардлагатай хүний нөөцөө бүрдүүлэх, мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчнээр хангагдах боломжтой.
☎️Дэлгэрэнгүй мэдээллийг 70130502 дугаараас тодруулна уу.

 — at Үйлвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордон.

Сурталчилгаа
Сурталчилгаа
Цаг үеийн мэдээ1 өдөр өмнө

Коллеж, МСҮТ-ийн суралцагч, оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих смарт карт олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Цаг үеийн мэдээ2 өдөр өмнө

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Зөвлөгөө3 өдөр өмнө

Эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө UNICEF

Цаг үеийн мэдээ4 өдөр өмнө

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ”-нд хамрагдах иргэдийг бүртгэж байна.

Цаг үеийн мэдээ4 өдөр өмнө

Нээлттэй ажлын байрны өдөрлөг

Цаг үеийн мэдээ4 өдөр өмнө

Нээлттэй ажлын байрны өдөрлөг

Цаг үеийн мэдээ1 долоо хоног өмнө

“Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээ” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эхний төгсөгчдөд Батламж, тодорхойлолт гардуулав.

Цаг үеийн мэдээ1 долоо хоног өмнө

Аялал жуулчлалын салбарын сургалтанд урьж байна.

Цаг үеийн мэдээ2 долоо хоног өмнө

Дэд төвүүдэд тулгуурлан гарааны бизнесийг хөгжүүлнэ

Цаг үеийн мэдээ2 долоо хоног өмнө

“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ”-нд бүртгүүлсэн иргэд үйлчилгээндээ хамрагдаж байна.

Цаг үеийн мэдээ5 сар өмнө

“Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-нд хамрагдах иргэдийн бүртгэл 2020 оны 05 дугаар сарын 07-25-ны өдрийн хооронд зохион байгуулагдана.

Ажлын ярилцлага1 жил өмнө

Ажлын ярилцлагын өмнө бэлтгэх 15 зүйл

Ажил мэргэжлийн чиг баримжаа1 жил өмнө

Монголд ирэх таван жилд хамгийн эрэлттэй байх 10 МЭРГЭЖИЛ

Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт12 сар өмнө

Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн загвар

Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт12 сар өмнө

Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах тендерийн урилга

Ажил мэргэжлийн чиг баримжаа1 жил өмнө

СЧАМЧБО- ажил мэргэжил гэж юу вэ?

Харилцаа, Хандлага7 сар өмнө

Харилцаа гэж юу вэ ?

Ажил мэргэжлийн чиг баримжаа1 жил өмнө

Мэргэжил сонголт амжилтын баталгаа

Видео2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газар үзүүлж байна

Видео2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газар үзүүлж байна