Connect with us

Цаг үеийн мэдээ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв ЭНЭ ОНД 30 гаруй удаа ажлын байрны ӨДӨРЛӨГ зохион байгуулжээ

Нийтэлсэн

-

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд өнөөдөр, маргааш буюу 2019 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Ажлын байрны өдөрлөг зохион байгуулагдаж байна.

Тодруулбал өдөрлөгөөр 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10.00-17.00 цагийн хооронд “Цайны ерөтөнц” ХХК-ийн 30 гаруй ажлын байранд, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 13.00-17.00 цагийн хооронд “Алтанжолоо трейд” ХХК-ийн 80 гаруй ажлын байранд тус тус ажлын шууд ярилцлага хийгдэнэ.

Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн 9 төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлдэг бөгөөд ажил хайж буй иргэд мэргэжлийн сэтгэл зүйчээс үнэ төлбөргүй зөвлөгөө авах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох бүлгийн сургалтад хамрагдах, дундын оффис үнэ төлбөргүй ашиглах, хүүхдийн өрөөнд хүүхдээ түр саатуулах гэх мэт ажил олгогч байгууллагуудаас ирүүлсэн 2000 гаруй ажлын байрны мэдээллийг авч ажилд зуучлуулах зэрэг үйлчилгээг авах боломжтой.

Сул чөлөөтэй ажлын байрны талаарх мэдээллийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын http://ubbirj.ub.gov.mn/ цахим сайтын ажлын зар цэснээс, зохион байгуулж буй үйлчилгээ, арга хэмжээний талаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв пэйж хуудаснаас авах боломжтой.

  • Хаяг: Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбар
  • Утас: 75111896

Сурталчилгаа
Сурталчилгаа
Авлигын эсрэг үйл ажиллагаа7 сар өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Авлигын эсрэг үйл ажиллагаа7 сар өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ11 сар өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө11 сар өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө11 сар өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео1 жил өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео1 жил өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео1 жил өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео2 жил өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео2 жил өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе