Connect with us

Цаг үеийн мэдээ

Published

on

Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой ирэх  сарын 29-ний өдөр тохионо. Нийслэлийн шав тавьсан газар Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3-р багийн нутаг Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд нийслэлийн үе үеийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Энэ уламжлалын дагуу өнгөрсөн амралтын өдөр хотын удирдлагууд нийслэлийн шав тавьсан газарт очиж Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Давга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Хотын дарга асан  Ц.Баасанжав, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, НИТХ-ын төлөөлөгчид, бусад холбогдох албаныхан  болон нутгийн  иргэд төлөөлөгчид оролцож хүндэтгэл үзүүллээ.

1639 онд анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарыг 5 настайд нь Ширээт цагаан нуурын хөвөөнд даахийг нь үргээж, Шар бүсийн ордон байгуулсан нь эдүгээгийн нийслэлийн эхлэл байсан гэж үздэг. Занабазар гэгээнтний даахийг Их Монгол уулын бэлд цацсан бөгөөд тэр нь арц болон ургасан түүхтэй хэмээн ярьсаар ирсэн гэдгийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Давга хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний үеэр онцлов.

Нийслэлийн түүхт ойн өдрүүдийг тохиолдуулан 20 дахь жилдээ болж буй ёслолын үеэр Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам, хуврагууд өсөн дэвжихийн ерөөл айлтгав. Мөн  Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ая дууны цэнхэр хадаг өргөж, Цам харайх ёслол үйлдсэн юм.

“Монголчуудын  түүхэнд гэгээн саруул ухааны гайхамшгийг үзүүлж, өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний урлагийн алтан санд арилшгүй ул мөрөө үлдээсэн алдар суут өндөр гэгээний мэндэлсэн өнө мөнхийн дурсгалт өлгий нутагт Улаанбаатар хотын үүслийн түүхийн бодит үнэнийг өнөөгийн болоод хойч үеийнхэнд өвлүүлэн таниулах зорилгоор Улаанбаатар хотын 360 жилийн ойг тохиолдуулан 1999 онд босгосон “Гэрэлт хөшөө”-нд бид жил бүрийн намрын нар хур тэгширсэн налгар сайхан өдрүүдэд хүндэтгэл үзүүлж, хүмүүний ёсыг гүйцэлдүүлдэг уламжлалтай болсон. Уламжлалаа хүндэтгэж, удам хойчдоо өвлүүлэн үлдээдэг өвөг дээдсийн  ёс жаяг өнөөгийн бидэнд хамааралтай төдийгүй даяарчлагдаж буй орчин цагт өөр бусдаас ялгарах өвөрмөц соёлоо ариун нандин байлгах өгөгдөхүүний хариу тайлал болж байна. Та бүхэнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж,Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдье” хэмээгээд  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ёслолын үйл ажиллагааг нээсэн юм.

Нийслэлийн анхны шав тавьсан Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр бэсрэг наадам зохион байгуулсан юм. Мөн нийслэлийн удирдлагууд Ширээт цагаан нуурын уснаас амсаж, Өндөр гэгээний суваргад арц хүж уугиулан цагаан сүүгээ өргөж хүндэтгэл үзүүллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сурталчилгаа
Сурталчилгаа
Цаг үеийн мэдээ1 өдөр өмнө

АЖИЛ ХАЙХ АМАРХАН БОЛЛОО

Цаг үеийн мэдээ1 өдөр өмнө

Татварын хөнгөлөлт эдлэх, илүү төлөлтөө буцаан авах хүсэлтийг хүлээн авч байна

Зөвлөгөө5 өдөр өмнө

Зохистой хөдөлмөр эрхлэлт гэж юу вэ?

Цаг үеийн мэдээ1 долоо хоног өмнө

ЦАР ТАХЛЫН ҮЕД АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СЭРГЭЭХ ХӨТӨЛБӨР

Цаг үеийн мэдээ1 долоо хоног өмнө

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2021

Цаг үеийн мэдээ1 долоо хоног өмнө

АХМАДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2021

Цаг үеийн мэдээ1 долоо хоног өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон түрээсийн төлбөрийн хөнгөлөлтийн мэдээлэл

Цаг үеийн мэдээ2 долоо хоног өмнө

Б.Ууганбат: Иргэн өөрийгөө ойрын хавьтал болсон гэдгийг тодорхойлохгүй

Цаг үеийн мэдээ2 долоо хоног өмнө

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн “ сарын аян 2021

Цаг үеийн мэдээ2 долоо хоног өмнө

Хотын дарга зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд МҮЭХ-той хамтран ажиллана

Видео4 долоо хоног өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Видео4 долоо хоног өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ4 сар өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө4 сар өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө4 сар өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео7 сар өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео9 сар өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео10 сар өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 жил өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 жил өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе