Connect with us

Цаг үеийн мэдээ

Тээврийн хэрэгслийн албан татварын талаар иргэдэд мэдээлэл хүргэж байна.

Published

on

-Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг ямар хуулиар зохицуулдаг вэ?

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журмын дагуу албан татвар, төлбөр ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцаагаар зохицуулдаг.

-Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөгч гэж хэн бэ?

Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 6.1 /Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна/-д заасны дагуу тээврийн хэрэгслийн албан татварыг төлөх үүрэгтэй.

-Тээврийн хэрэгслийн албан татварыг төлөх хугацаа ?

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ноогдох татварыг төлнө. Жишээлбэл: 2019 оны 9 сард орж ирсэн тээврийн хэрэгсэл авсан тохиолдолд тухайн оны буюу үлдсэн 4 сарын төлбөрийг төлнө. Приус автомашин нэг жилийн албан татвар 12000, зам ашигласны төлбөр 6667 нийт 18667 төгрөг оныг дуустал төлөх. 2020 он гарснаар тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигт улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран тухайн саруудад тухайн жилийн албан татварыг төлж барагдуулна. Улсын бүртгэлд байгаа тээврийн хэрэгсэлд тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа болон ашиглахгүй байгааг үл хамааруулан албан татвар ноогдуулна.
  2. Аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлнэ.
  3. Татвар төлөгч дараа улирал, жилийн албан татварыг урьдчилан төлж болно.’

-Тээврийн хэрэгслийн албантатвар, төлбөрөөхуулийн хугацаанд нь төлөхгүй бол хүлээлгэх хариуцлага?

Хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй бол ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ-ийн 7.5.1 дэх заалтад тусгасны дагуу Агаар бохирдуулсны төлбөрөө төлөөгүй бол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 20 нэгж, хуулийн этгээдийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, мөн хуулийн 11.19.14 дэх заалтын дагуу  АТБӨЯХАТатвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварын төлүүлж, зохих татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг хэрхэн төлөх вэ?

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг дараах байдлаар төлөх боломжтой. Үүнд:

  1. Татварын ерөнхий газрын цахим хуудас  www.e-tax.mta.mn, https://itax.mta.mn/home болон Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудсаар:

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дагуу төлбөл зохих албан татвар, төлбөрийн мэдээллийг дараах хоёр байдлаар төлөх боломжтой.

  • Монгол банк:Монгол банкаар төлж байгаа бол хэрэглэгчийн харилцах банкны төлбөрийн картын ард талд бичигдсэн CVV /Card Verification Value/ кодыг ашиглана. Ингэхдээ интернет банкны эрх нээлгэсэн байх шаардлагатай.
  • QPay:QPay ашиглан төлж байгаа бол хэрэглэгч өөрийн харилцах банкны мобайл аппликейшнээр нэвтэрч, QR код уншуулан төлнө.
  1. Төлбөр төлөх төхөөрөмж /Киоск/:

Энэ нь тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкны карт ашиглан төлөх боломжтой төхөөрөмж бөгөөд QR код бүхий төлбөрийн баримтыг хэвлэж гаргадаг тул татварын алба, татвар хураах цэгт очиж, тамга даруулан баталгаажуулах шаардлагагүй. Одоогийн байдлаар:

  • Дүнжингарав худалдааны төв дэх “Нэг цэгийн үйлчилгээ”-д;
  • Нийслэлийн төр захиргааны IV байрны 1 давхарт буюу Улаанбаатар хотын банкны шилэн барилгын 1 давхарт;
  • Баянзүрх дүүргийн 17-р хороо, “Да хүрээ” авто худалдаа үйлчилгээний төвд;
  • Сонгинохайрхан дүүрэг авто худалдааны цогцолборт;
  • Баянгол дүүргийн 20-р хороо “Хөсөг трейд” ХХК –ийн байранд тус тус үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд цаашид Улаанбаатар хотын дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд болон шаардлагатай цэгүүдэд байршуулж, үйл ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
  1. Улаанбаатар хотын банк:

Улаанбаатар хотын банканд очин үйлчлүүлж байгаа тохиолдолд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлсөн QR код бүхий төлбөрийн баримтыг авах боломжтой бөгөөд төлбөрийн баримтыг татварын алба, хэлтэс, татвар хураах цэгт очин баталгаажуулах шаардлагагүй.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг юунд зарцуулдаг вэ?

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр нь Нийслэлийн төсөв болон Нийслэлийн авто замын санг бүрдүүлдэг. Энэ нь нийслэл хотын авто зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтад зарцуулагддаг.

-Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг хаана төлөх боломжтой вэ?

Хэрэв онлайнаар төлөх боломжгүй бол өөрт ойрхон дурын банканд албан татвар, төлбөрөө төлж, төлсөн баримтаа өөр ойрхон дурын татвар хураах цэгт очин тамга даруулан баталгаажуулах боломжтой. Татвар хураах цэгүүд:

Д/д Байршил Цагийнхуваарь
1 Татварын хэлтэс   /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/ Даваа-Баасан:

08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

2 АТҮТөв /цирксалбар, таванган салбар, Нисдэг машин худалдааны төв/
3 НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгонтөв, 6 буудлын Оргил төв/
4 Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/ Даваа-Баасан: 08:30 – 17:30

Бямба-Ням

09:00-19:00

 

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Сурталчилгаа
Сурталчилгаа
Цаг үеийн мэдээ5 цаг өмнө

ЦАР ТАХЛЫН ҮЕД АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СЭРГЭЭХ ХӨТӨЛБӨР

Цаг үеийн мэдээ5 цаг өмнө

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2021

Цаг үеийн мэдээ6 цаг өмнө

АХМАДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2021

Цаг үеийн мэдээ2 өдөр өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон түрээсийн төлбөрийн хөнгөлөлтийн мэдээлэл

Цаг үеийн мэдээ5 өдөр өмнө

Б.Ууганбат: Иргэн өөрийгөө ойрын хавьтал болсон гэдгийг тодорхойлохгүй

Цаг үеийн мэдээ6 өдөр өмнө

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн “ сарын аян 2021

Цаг үеийн мэдээ1 долоо хоног өмнө

Хотын дарга зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд МҮЭХ-той хамтран ажиллана

Цаг үеийн мэдээ1 долоо хоног өмнө

Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл

Цаг үеийн мэдээ1 долоо хоног өмнө

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс цахимд бүртгүүлсэн данс руу шууд олгож эхэллээ.

Цаг үеийн мэдээ1 долоо хоног өмнө

Д.Сумъяабазар: Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль Улаанбаатар хотод нийгэм, эдийн засгийн хувьд томоохон дэвшил авчирна

Видео3 долоо хоног өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Видео3 долоо хоног өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ4 сар өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө4 сар өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө4 сар өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео6 сар өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео8 сар өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео10 сар өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео1 жил өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео1 жил өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе